Нийгмийн
ХСҮТ: Коронавирустэй хүн эмнэлэгт хэвтээгүй, нас бараагүй

Өчигдөр БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт коронавирусийн халдвартай 76 настай иргэн зүрх судасны дутагдлаар нас барсан.
Харин өнөөдөр ХСҮТ-д эмчлүүлж байгаад нэг иргэн нас барж, буяны ажилд оролцсон хүмүүсээс коронавирус илэрсэн гэх мэдээ цахим сүлжээнд түглээ.
Энэ талаар бид ХСҮТ-ийн хэвлэлийн ажилтнаас тодрууллаа.
Тэрбээр “ХСҮТ-д хавдартай, бие нь хүндэрсэн хүмүүс ирдэг. Нас баралт өндөртэй газар. Эмнэлэгт хэвтэж байгаа бүх хүнээс шинжилгээ авдаг. Коронавирустэй хүн эмнэлэгт хэвтээгүй, нас бараагүй” гэсэн юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.