Нийгмийн

С.Бямбацогт: Үндэсний хөгжлийн газар “шүдгүй арслан” болсон

ТББХ-ны хуралдаанаар “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр хуулийг хэрэгжилт тэр дундаа Үндэсний хөгжлийн газрын үйл ажиллагаатай холбоотой асуудалд гишүүд шүүмжлэлтэй хандсан юм.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Үндэсний хөгжлийн газар амь байна уу. Том нэртэй, жижиг хувийн компанийн төслийн багаас дор ажиллаж улсын хувь заяагаар тоглож байна. Ямар төлөвлөгөөтэй хэрхэн ажиллаж байна вэ. Бидэнд бодлого байгаа ч чадварлаг боловсон хүчин дутагдаж байна” гэж асуусан юм.

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт “Ялсан нам болгон өөрийн гэсэн бодлого гаргадаг, тогтвортой нэгтгэсэн бодлогогүй явж ирсэн.  Үүнийг өөрчлөн төрийн бодлого тогтвортой байлгах үүднээс Үндсэн хуульд Хөгжлийн бодлого тогтвортой байна, Монгол Улсын урт хугацааны бодлогод бүхий л бодлогын баримт бичгүүд уялдаа холбоотой байна гэж тусгасан. Үүнийг хэрэгжүүлж амилуулахын тулд Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг баталсан. Цэгцлэх гэхээр цэгцрэхгүй байгаа тул эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэхийн тулд шахаж шаардан энэхүү тогтоолыг гаргахаар болсон. Үндэсний хөгжлийн газар нь “шүдгүй арслан” гэдэгтэй адил ажлаа хийх болоцоо боломж бүрдэхгүй байна. Энэ байгууллагад төрийн бүхий л бодлого нэгтгэгдэж байх ёстой. Гэтэл энэ байгууллагыг тоодог хүнгүй, нөгөөтэйгүүр чадалтай, чадвартай боловсон хүчингүй болоод байна. Тиймээс хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтолцоог бий болгоё, яам байгуулъя гэж байгаа юм. Жижиг агентлаг байдлаар ажиллаад цаашдаа явахгүй байна. Яамдууд нь хөгжлийн бодлого төлөвлөлт гэж юу юм, урт хугацааны бодлого, УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлыг мэддэггүй, орон нутагт Засаг даргын 5 жилийн төлөвлөгөөгөө яаж хийхээ мэдэхгүй байдалтай л байна. Мэргэжил аргазүйн удирдлагаар хангах, хяналт тавьж зөвлөгөө өгч үр дүнг тооцох ажлыг энэ агентлаг хийж чадахгүй байна” гэлээ.  

Үндэсний хөгжлийн газрын дарга н.Батжаргал “Үндэсний хөгжлийн газар цаг алдсан, ажил саармагжсан асуудал үүссэн. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуультай холбоотой яам байгуулах, цаашдаа ямар үйл ажиллагаа хийх талаар судлаж танилцуулахаар хүлээгдэж байна” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen
1 сар 19, 2021 13:59

Za xutsaa muu tender kontseschin. Bugdeeree neg l ix shud nexsen

Зочин
Зочин
1 сар 19, 2021 15:05

Нэг л шүд ярисан ац

Холбоотой мэдээ

Back to top button