УЛС ТӨР
МАН-ын удирдах зөвлөл хуралдах тул чуулган түр завсарлалаа

УИХ-ын чуулган 13:00 цаг хүртэл түр завсарлалаа.
Учир нь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн горимын санал гаргалаа. Тэрбээр “Үдээс хойш Засгийн газрын шинээр бүрдэх гишүүдийг чуулганаар танилцуулж, батална. Үүнээс өмнө МАН-ын удирдах байгууллага хуралдах шаардлага үүссэн. Тиймээс МАН-ын бүлэг чуулганыг 13:00 цаг хүртэл засварлуулах горимын санал гаргаж байна” гэлээ.
Ингээд УИх-ын дарга Г.Занданшатар МАН-ын бүлэгт завсарлага өглөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.