А.Амбасэлмаа: “Монгол шир” компанийн халдвар авсан ажилтнууд зургаан дүүргийн 12 хороонд амьдардаг байсан
ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “2021 оны хоёрдугаар сарын 03-нд вирус судлалын лабораториудад нийт 16960 хүнд шинжилгээ хийхэд 31 хүнд коронавирус илэрлээ.
Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Батлагдсан тохиолдлоор тусгаарлагдсан ойрын хавьтлуудаас илэрлээ. Мөн хоёр том голомт үүслээ. “Монгол шир” ХХК-тай холбоотой халдвар. Тус компанийн нэг ажилтан хоёрдугаар сарын 01-нд ХӨСҮТ-д онош батлагдаж орж ирсэн. Ингээд тус компанийн нийт 72 ажилтанд шинжлигээ хийхэд 18 хүнээс коронавирус илэрлээ.
Мөн Нийслэлийн “Амгалан” амаржих газарт өглөө үүрээр батлагдлаа. 234 хүний шинжилгээ хийхэд 2 хүнээс коронавирус илэрлээ. Нэг нь амаржих газрын ажилтан. Нөгөөх нь төрсөн эмэгтэй байна.
“Монгол шир” компанийн халдвар авсан 18 ажилтан нийслэлийн зургаан дүүргийн 12 хороонд амьдардаг юм байна. Тэгэхээр энэ дүүрэг, хороодод өвчлөл гарна гэсэн үг. Ойрын хавьтлуудын тоо эрс нэмэгдэж байна. Өчигдөр л гэхэд 250 хүн илрүүлж тусгаарлалаа.
Үүрээр батлагдсан Амгалан амаржих газрын ойрын хавтлуудыг илрүүлэх ажил хийж байна. Одоогоор 1200 ойрын хавьтал, 5000 гаруй хоёрдогч хавьтал тусгаарлалтад байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.