Нийгмийн
Монголбанк өнгөрсөн сард 1.35 тонн үнэт металл худалдан авчээ
Монголбанк энэ оны нэгдүгээр сард 1.35 тонн үнэт металл худалдан авчээ. Энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулбал 750 кг-аар өсч, 2020 оны мөн үетэй харьцуулбал 2.2 тонноор буурсан үзүүлэлт юм.
2021 оны нэгдүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 60.3 кг үнэт металл худалдан авчээ.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2021 оны нэгдүгээр сард 170,985.19 төгрөг байсан юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.