Архангайд очсон ойрын хавьтал 8 иргэнийг тусгаарлаж, гарах хөдөлгөөн хаав

Өнөөдөр манай улсад коронавирусийн 50 тохиолдол батлагдсан. Эдгээр батлагдсан нэг иргэний ойрын хавьтал болох найман иргэн Архангай аймгийн Эрдэнэбулган суманд очжээ. Тухайн иргэд хоёрдугаар сарын 5-ны өдөр Эрдэнэбулган суманд буяны ажлаар хоёр автомашинтай очсон байна. Яг одоо тус аймгийн шуурхай штаб хуралдаж буй бөгөөд хурлын дараа мэдээлэл хийх ажээ.
Бид аймгийн шуурхай штабтай холбогдож уг асуудлыг тодруулахад, тухайн найман иргэн болон тэдэнтэй ойрын хавьтал болсон иргэдийг тусгаарласан. Өнөөдөр 13:00 цагийн үед PCR шинжилгээ авсан. Шинжилгээний хариу хараахан гараагүй байна гэв.
Тус аймгийн нэгдсэн эмнэлэг PCR шинжилгээний тоног төхөөрөмжтэй болсон тул шинжилгээний хариуг хот руу зөөвөрлөхгүй, хариу шуурхай гарах юм. Мөн шинжилгээний хариу гартал Эрдэнэбулган сумаас гарах хөдөлгөөн хаагаад буй аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.