Ц.Ганзориг: "Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр 13 голомтыг хяналтдаа аваад байна

Улсын Онцгой комисоос 2021 оны хоёрдугаар сарын 23-наас хөл хориог сулруулж, үйл ажиллагааг нь нээх үйлчилгээний салбаруудыг танилцууллаа.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өгөв.
Тэрбээр ""Нэг хаалга-Нэг шинжилгээ” үндсэн гурван зорилгын хүрээнд үргэлжилж байна. Хоёрдугаар сарын 23-аас хойшоо эдийн засгаа суллахад, хоёрдугаарт вакцинжуулалтын ажлыг эхлэх суурь бэлтгэх, гуравдугаарт Улаанбаатар хотод идэвхтэй байсан 130 гаруй голомтуудыг хумихад чиглэсэн.
"Нэг хаалга-Нэг шинжилгээ” 10 дахь өдрөө үргэлжилж, нийт 54 тохиолдлыг илрүүлж, 13 голомтыг хяналтдаа аваад байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар илрэхгүй нуугдмал үлдэх магадлалтай найман томоохон голомт энэ 13 голомтод багтаж байна” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.