УЛС ТӨР

Ахмад гишүүд МАН, МАХН-ыг нэгдэхийг уриалав

МАН, МАХН нэгдэх эсэх олны анхаарлыг ихээхэн татаж буй. Өнөөдөр тус хоёр намын удирдлага хамтдаа Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсөн нь МАН, МАХН нэгдсэн илрэл гэж зарим хүн таамаглаж байна. Энэ асуудлаар МАН, МАХН-ын ахмад гишүүд байр сууриа илэрхийлэв.

Тэд “МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАХН-ын Н.Энхбаяр нарт болон ерөнхий нарийн бичгийн дарга нарт хандан энэ уриалгыг гаргаж байна. 2016 онд манай хоёр нам УИХ-д эвсэх оролцох хамтарсан уриалга гаргаж байсан.

Өнөөдөр энэ хоёр намынхаа гишүүдийн саналыг үндэслэн МАН, МАХН-ын нэгдэх уриалга гаргалаа. Өнөөдөр энэ уриалгыг гаргахад хоёр намын төлөөлөл оролцож байна.

Энэ уриалгыг хоёр намынхаа гишүүн, ард түмэндээ хандан илэрхийлье. Ахмадууд бидний уриалгыг дэмжихийг МАХН, МАН-д уриалъя” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тунгаа
Тунгаа
3 сар 1, 2021 19:04

Инээдтэй юм аа

Холбоотой мэдээ

Back to top button