Ж.Мөнхбат: Чингисийн нэртэй архи хийж хогийн саванд хаяж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хуулийн төслийн танилцуулгыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хийж, байнгын хорооны дүгнэлтийг Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Архи үйлдвэрлэлтэй холбоотой хууль дээр хэд, хэдэн зүйлийн анхаарч ярих ёстой. Өнөөдрийн гэр бүлийн хүчирхийлэл архидалттай холбоотой. Тиймээс энэ асуудал энэ хуулинд хатуу тусах ёстой. Архи үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг хорьж байгаа юм биш. Гэхдээ өвөг, дээдсийн нэрээр архины нэрийг өгмөөргүй байна. Жишээ нь, Чингисийн нэртэй архи хийж хогийн саванд хаяж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна. Жишээ нь, төрийн далбаа, соёмбын нэртэй, зурагтай архи үйлдвэрлэж байгааг таслан зогсоох ёстой. Хуулийн төсөлд үүнийг оруулах ёстой.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ГУЦААД БАЙ МУУ .? ТЭРБУМЫН СҮГ МИНЬ НҮҮРЁ ЗӨӨСӨН ХАЛТАР ГАРНЫ ЧИНЬ ХАР АРИЛАХГҮЙ БАЙНУУ