УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ: Бүгд машин унаад, нийтийн тээвэрт суухгүй бол Улаанбаатарт яваандаа тэг зогсоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сумъяабазар болон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тэрбээр "Болохгүй байгаа зүйл олон байна. Нийтийн тээвэрт халдвар тархах эрсдэлтэй байна. Хүмүүс нийтийн тээврээр зорчих төдийлөн дуртай биш байгаа нь судалгаагаар харагдсан. Энэ ч утгаараа хувийн машинаар зорчих нь агаарын бохирдлыг үүсгэж байна. Бид өөр арга барилтай байх ёстой. Хүн нийтийн тээврээр зорчих нь тухтай байхаас гадна цаг хэмнэдэг байх шаардлагатай. Бүгдээрээ машинаараа явдаг, нийтийн тээвэрт хүн суудаггүй байвал Улаанбаатар яваандаа тэг зогсолтод орно. Цагт нэг автобус очдог биш 15 минутад л очдог байх хэрэгтэй. Өдөр тутмын 98 чиглэлд 950 автобус үйлчилгээ үзүүлдэг гэх судалгаа байдаг. Гэвч иргэд нийтийн тээврийн үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байна. Дараагийн алхам нь зориулалтын халаагч, агааржуулагчтай автобус байх хэрэгтэй. Дээр нь автобусанд халуун хэмжигч байршуулах шаардлагатай байна. Үүнийг Хотын дарга судалж, шийдэж өгөх хэрэгтэй.

Ихэнх автобусыг халуун орноос авчирдаг тул халаагч байдаггүй. Түүнийг нь Монголдоо хийдэг ч хоёр жил болоод эвдэрчихдэг. Хүмүүс өвлийн цагт автобусанд суухаас айдаг. Өвлийн цаг хүйтэн автобусанд суух ямар олигтой байх вэ. Нийтийн тээврийн автобусууд нь жуулчдын суудаг автобус шиг байх хэрэгтэй. Жолооч нь дүрэмт хувцастай, ороход гоё үнэртэй, суухад тухтай байх учиртай юм” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэгээд бас хармайны хулгайчгүй.

Иргэн
Иргэн

Үлгэр ярихаа больчих. Дарга нарынхаа машиныг нь хураа. Тэгсэн цагт нийтийн тээвэр өөр болно.

иргэн
иргэн

Нийтийн тээвэр чинь хүн суучихаар бол сууна ш дээ, өөрөө замын түгжрэл үүсгэж баахан түгжээ үүсгэж улаан гэрэл асааж сүржигнэж явахаар тэр тээвэртээ суувал яасын. Чи байтугай хамаатан садан чинь суухгүй байгаа байлгүй. Олон юм чалчилгүй метрогоо тавь

иргэн
иргэн

Өөрөө л суудаг болчих л доо. Тэгээд л болоо ш дээ.

Zochin
Zochin

Zun khaluund suukhiin argaggyi bugchin. Er n' tgd khotiikhoo toos shoroog tsegtselj tsever tsemtsger bolgoj chadakhgyi bol avtobus khezee ch saikhan ynertei, tseverkhen bolj chadakhgygee.

Зочин
Зочин

ГЭР ХОРООЛОЛ ҮГҮЙ БОЛООГҮЙ ЦАГТ АВТОБУСНИЙ ӨМХИЙ АРИЛАХГҮЙ ХҮН СУУХГҮЙ.

Х
Х

Ажлын хүргэлтын машинуудаас бусды нь тэгш сондгой болго

Novdh
Novdh

Torguulitai mashinuudiinxaa torguukig tolyyl. Toltol ni xodolgoond byy oroltsuul. Buruu jolootoi mashinii importiig on zaaj xoriglo. Gyitsee

Холбоотой мэдээ

Back to top button