Нийгмийн
Маргааш 50400 тун АстраЗенека вакцин ирнэ

Манай улс энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн эмч, онцгой байдал, цагдаагийн алба хаагч зэрэг хариу арга хэмжээний багт ажиллаж буй иргэдээ AstraZeneca вакцинаар дархлаажуулсан. Тус вакцины эхний тунг нийт 100.000 хүн тариулсан бөгөөд нөөцөд 64.000 тун үлджээ. Мөн маргааш 50400 тун AstraZeneca манай улсад ирэх юм. Ингэснээр тус вакцины нөөц 114.100 тун болж, эхний тунгаа хийлгэсэн иргэд айх аюулгүйгээр хугацаандаа хоёр дахь тунгаа хийлгэх боломжтой болох нь ээ.
Г.ХОНГОР










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маргааш, долоо хоноод, удахгүй гэсээр байгаад хэдэн сар болов оо?. Арай хариуцлагагүй юм аа.