Нийгмийн

Дээд шүүх Ерөнхийлөгчтэй биечлэн уулзахаас татгалзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны 4 дүгээр сарын 23-ны  өдрийн 11:00 цагт Улсын Дээд шүүхэд хүрэлцэн ирж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгнө гэх асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас Улсын дээд шүүхэд хандсаны дагуу Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижиртэй ярилцжээ. 

Улсын дээд шүүхийн байранд Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн тул УОК-ын шуурхай штаб, дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын заавар, зөвлөмжийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд тус  шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарласан, зарим хэргийн шүүх хуралдааныг товлосон хугацаанд нь “zoom” технологи ашиглан зайнаас явуулж байгаа хэдий ч Улсын дээд шүүхийн нийт шүүгчид 4 дүгээр сарын 23-ны өдөр цуглах боломжгүй талаар тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт уламжиллаа.

Түүнчлэн, “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-д зааснаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Улсын дээд шүүх нь аливаа албан бичиг, гомдол, хүсэлтийг зөвхөн шуудангаар, эсхүл и-мэйл хаягаар хүлээн авахаар тусгайлан зохицуулсан, уг журам хэрэгжиж байгаа болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон олон нийтэд дахин мэдэгдэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газар

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen

УДШ-ээс юу ч хүлээх хэрэггүй. Тэнд Монголын сор болсон хуульчид бус өөрсдийн албан тушаалыг улс төрчдөд буюу тодруулбал эрх баригчдад худалдан хүүрэн биеэ арайхийн тээж яваа бэртэгчин шүүгчид УДШ гэсэн нэрийн ард амь зогоон байдгийг мэдэхгүй бол мэдэж авцгаа.

Зочин
Зочин

жонкуу жонхуурхаа болимоороо

Зочин
Зочин

Монгол орон үнэхээр МАНАНТЖЭЭ. МАН-ын Цэц, МАН-ын дээд шүүх. МАН-ыг үнэхээр татан буулгах цаг нь болжээ. Арай дэндлээ.

Иргэн
Иргэн

”Татгалзаад” гэдэг үг чинь буруу байна. Угаасаа халдвар илэрсэн гээд бүх хурал, ажиллагаагаа зогсоосноо зарлаж л байсан ш дээ. Мушгин бичиж, хутган үймүүлэхийн төлөө байдаг хүмүүсийг л хар энергитэй гэдэг байх.

unshigch
unshigch

battulga deed shuuhiin shuugchidtei uulzaj yah gej bgaa yum. minii gargasan zahiramjiig naashtai shiideerei gej helehuu. ene hun uuriiguu erunhiilugchiin zasaglaltai ornii haan shig hun gej bodood bh shig bna. shuuhed nuluulj bna l gej harnashd. deed shuuh hul horiotoi bgaagaa tailbarlsan bna. ternees bolomjtoi bj tatgalzaagui l bna. garchig aguulga ni eruusuu avtsaldahgui bna. er ni tatgalzaj ch bolno shd huuliaraa

Зочин
Зочин

Уулзах уулзахгүй нь гол биш. МАН гэх хулгайч нарын бүлэг болсон . Татан буулгаж ял асуух ёстой. 90 оноос өмнөх МАХН бол хүмүүс нь ёс зүйтэй байж

Холбоотой мэдээ

Back to top button