Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь 64 хүн нас барсны дараа эмгэнэл илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ын тэргүүн Х.Баттулга ойр ойрхон хоёр ч удаа МАН-ыг татан буулга гэж мэдэгдэл хийв. Улмаар татан буулгах захирамжийг Дээд шүүхэд хүргүүлсэн.
Түүнчлэн өчигдөр албан ёсны цахим хаягаараа дамжуулж маргааш Дээд шүүхийн нийт шүүгчидтэй уулзана гэдгээ илэрхийлэв. Гэтэл өнөөдөр өглөө Дээд шүүхийн шүүгч нар Ерөнхийлөгчтэй уулзах боломжгүй гэдгээ албан бичгээр мэдэгдэв.
Тиймээс МАН-ыг тараах 200 гаруй хуудас баримт материалыг Улсын дээд шүүхэд бичгээр хүргүүлсэн талаар ЕТГ-ын дарга Ө.Шижир мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Коронагийн нөхцөл байдал амаргүй байгааг та бүхэн мэдэж байгаа. Өнөөдөр гэхэд л найман хүн амиа алдлаа. Монгол Улсын ЕТГ-ын даргын хувьд амиа алдсан 60 гаруй иргэний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын дээд шүүхэд өөрийн биеэр хүргэж ирэх байсан ч цар тахлаас шалтгаалан бүх шүүгчид ирэхгүй гэсэн учраас шийдвэрийг нь хүндэтгэн үзэж, өөрөө ирсэнгүй.
Ерөнхийлөгч Улсын дээд шүүхэд ирсэн нь шүүхэд нөлөөлөх гэсэн үйл явдал биш. Захиргааны үйл явдал” гэв.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Busad ni yasan?
гэнэт ухаан орж дээ
Чи ерөнхийлөгч болсон юм уу