НИЙГЭМ

Өнгөрсөн шөнө явган зорчигч мөргүүлж, амиа алдсан осол гарлаа

2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 246 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 168 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 6, Орон нутагт 2 хүн тус тус гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас Нийслэлд 1 хүний амь хохирсон байна.

Хүний амь хохирсон хэргийг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч автомашинд мөргөгдөх хэлбэрээр 1 хүний амь хохирсон.

            Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

            -   Орон нутагт мотоциклтой онхолдох хэлбэрээр жолооч-2

            -   Явган зорчигч автомашинд мөргөгдөх хэлбэрээр –3

            -   Унадаг дугуйтай хүүхэд автомашинд мөргөгдөх хэлбэрээр-1

            -    Хоёр автомашин мөргөлдөх хэлбэрээр  зорчигч-2 хүүхэд тус тус гэмтсэн 

                 байна.

             Хүний амь хохирсон осол, хэргээс дурдвал:

          2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 01:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошууны замд Toyota-Prius маркийн автомашины жолооч нь явган зорчигчийг мөргөж, улмаар явган зорчигчийн амь  хохирсон.

Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 33, Орон нутагт 28, Улсын хэмжээнд 61 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна.

Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,  явган зорчигчид зам тавьж өгч байх,  явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button