Нийгмийн
ЭЕШ-д бэлтгэх танхимын сургалтад эцэг эх, хүүхдийн хүсэлтийг харгалзаж суулгана

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад тавдугаар сарын 17-ноос эхлэн нэг сарын хугацаанд танхимын давтлага өгөхөөр болсон.
Танхимын давтлагын хугацаанд
- Давтлагыг эцэг, эхийн хүсэлтийг харгалзан сайн дурын үндсэн дээр зохион байгуулна.
- Өдөрт гурваас илүүгүй цагаар давтлага өгнө.
- Нэг ангид 10-аас ихгүй хүүхэд байна.
- Нэг ширээнд нэг хүүхэд сууна.
- Орох, гарах хөдөлгөөнийг нэг урсгалд зохион байгуулна.
- Танхимд суух хүн бүр амны хаалт зүүж, биеийн халууныг тогтмол шалгуулах зэрэг дэглэмийг баримтална.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.