УЛС ТӨР

С.Одонтуяа: Татвар шимтгэл бууруулах бүх төрлийн хуулийн төслийг дэмжинэ

Чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 7 гишүүн 2021.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэж байна.

Т.Энхтүвшин нарын гишүүдийн санаачилсан Нийгмийн даатгалын тухай хуульд цар тахалтай холбоотойгоор эдийн засаг хүнд нөхцөлд байгаа учир нийгмийн даатгалын шимтгэлийг нийт хоёр хувиар бууруулах асуудлыг тусгасан байна. Ингэхдээ тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогч болон даатгуулагчаас тус бүр 8.5 хувиар тооцохоор буюу НДШ-ийг нийт хоёр хувиар бууруулах тухай уг хуулийн төсөлд тусгажээ. Уг хуулийг 2021 оны долоодугаар сарын 1-нээс мөрдөхөөр заасан байна.Нийгмийн бодлогын байнгын хорооноос уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн билээ. 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: Татвар шимтгэл бууруулах бүх төрлийн хуулийн төслийг дэмжинэ. Цар тахлын үед татвар, шимтгэлийг нэмээд, үр ашиггүй байна. Татвар нэмээд үр ашиг гарч байгаа бол өөр хэрэг. Шимтгэл нэмэхийн оронд тогтолцооны гажгаа засах хэрэгтэй. Нийгмийн даатгалын шинэчлэлийг эхлүүлэх хэрэгтэй. Түүнээс биш өнөөдөр сууж байгаад хоёр хувь, маргааш гурван хувь гээд нэмж болохгүй. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл таван хувиар нэмэгдсэн. Энэ нь иргэдийн орлогыг 10 хувь бууруулсан. Нөгөөтэйгүүр Монгол Улс асар их байгалийн баялагтай. Өнөөдөр зэсийн үнэ дэлхийд өмнө байгаагүйгээр өсч байна. Ийм үед хэдэн ядарсан ард иргэдийнхээ нуруунд ачаа үүрүүлэхээ болих хэрэгтэй. Татвар нэмэх хоббитой хүмүүс МАН-д цугларчихсан юм уу. Үүнээс гадна нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулахаар төсөвт ямар нэгэн дарамт үүсэх үү? Энийг хэрхэн шийдэх вэ. Ер нь цар тахалтай үед шимтгэл нэмэх нь туйлын буруу. Татвар нэмэгдсэн орнууд үр ашигтай зарцуулдаг учраас иргэд нь дургүйцдэггүй. Харин өнөөдөр Монгол Улсад татвар нь багадаа биш маш үр ашиггүй зарцуулагдаж байгаад иргэд дургүйцэж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button