УЛС ТӨР

Дотоод асуудлаа шийдэж чадаагүй М.Тулгат даргатай АН хамаг бүхнийг хамж шүүмжлэв

Хоёр хуваагдсан АН-ын асуудал одоо хүртэл нэг талдаа гараагүй л байна. Улмаар хоёр талдаа улс төржсөн мэдэгдлүүд хийж, хэвлэлийн хурал хийдэг ажилтай болсоор удав. Тэдэнд шүүмжлэхээс өөр хийж байгаа зүйл алга. Харин хамаг бүхнийг хамж шимж муучилдаг болжээ.

Өнөөдөр л гэхэд М.Тулгат даргатай С.Эрдэнийн талын АН ээлжит улс төрийн мэдэгдлээ хийв.

М.Тулгат дарга хэлэхдээ “Засгийн газар бүтэн жил хөл хорио тогтоон, цар тахлын эсрэг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажилласан ч хангалтгүй байлаа. Улсын хэмжээнд 46800 хүн цар тахалд өртөж, Засгийн газар 100 хоногтойгоо золголоо.

“Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээнд 18.4 тэрбумын зардал гаргасан ч сөрөг үр дагавар авчирлаа. Халдвар хүрээгээ тэлж, өвчлөл нэмэгдсэн үед өвдсөн иргэд хаана, хэнд хандахаа мэдэхээ больсон. Төрийн байгууллагууд нь утсаа авдаггүй, эмнэлгүүд нь тоохоо больсон. Халдварт өртсөн иргэд алтан амиа алдаж байна.

Дэлхийн бага хүн амтай бусад улсуудтай харьцуулдахад вакцинжуулалт маш муу байна. Эмч, эмнэлгийн ажилтны нөөц шавхагдаж, эмнэлгийн нөөц тусламж хүрсэнгүй. Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин, нийгмийн асуудлыг шийдэж чадалгүй, зохион байгуулалтгүй байлаа. Хөл хорионы үеэр автомашин хориглож автобусанд чихэх, цагийн хязгаарлалт тогтоож, нэг дор бөөгнүүлэх арга хэмжээнүүд авсныг иргэд шүүмжилсэн. Яагаад ийм арга хэмжээ авсан нь тун ойлгомжгүй.

2020 онд цар тахалтай тэмцэхэд зарцуулсан 5.1 их наяд, олон улсын хандивлагчдын өгсөн 659 сая ам.долларын зарцуулалт өнөөдрийг хүртэл тодорхойгүй, шилэн биш байна. Энэ төсөв мөнгөний зарцуулалт үр ашиггүй байсан, УИХ-ын болон орон нутгийн сонгуульд зарцуулсан байх магадлалтай. Эдийн засаг маш хүнд байдалтай байна.

Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын цогц хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Энэ бол УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж, төсөв болон мөнгөний бодлогыг зөрчиж, Засгийн газраас Монголбанкны хараат бус байдалд нөлөөлсөн үйлдэл болсныг шүүмжилж байна. 10 их наядаар социализмыг байгуулах, төр данхайх, хувийн хэвшлийн оролцоог хязгаарлах, зөвхөн эрх баригчдад ойр төрлийн бизнесийг дэмжих, сонгогчдын санал худалдаж авах чиглэлээр хэрэгжиж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эмээ уу
Эмээ уу
5 сар 13, 2021 13:28

Хаврын синдром

зочин
зочин
5 сар 13, 2021 14:33

Ковидын эсрэг батганы баас ч дусаагаагүй байж юун их шүүмжлэх, дэлхий дахин монголыг бичсэн мэдээг унш. Шинээр хийх бүтээн байгуул�##�тууд соци�##�измын байгуул�##�т юмуу. Улсаа хөгжүүлэхийн эсрэг сан�##� хэлээд байнаа. Чи соци�##�изм гэж юу байдагийг мэдэхгүй шүүдээ. Соотон хоной чиээнээр, сохор нохой үймээнээр гэдэг үлгэр байдаг юм

del
del
5 сар 13, 2021 15:08

ш�##�г�##�т оруулах хэрэгтэй гэхдээ ан байсан бол �##�ь хэдийн дамбуурсан байх байсан

зочин
зочин
5 сар 13, 2021 17:35

Соотон х�##�тар чимээнээр, сохор нохой дүйвээнээр гэгчээр энэ банди юу юу гээд ч�##�чаад байнаа. Хулхи ч болов намын дарга гэсэн сэтэр зүүснээ мэдэгдэх гэж жон жон гээд байгаа юм байх даа чааваас.

Зочин
Зочин
5 сар 15, 2021 20:55

Монгол Улс нь Вакцинжуул�##�таараа Дэлхийд хоёрдугаарт явж байна. Израилийн дараа, Их Британий өмнө 2021 оны 5 сарын 14-нд OurWolrdData Vaccinations дээр байна.

Холбоотой мэдээ

Back to top button