Өлсгөлөнгөө зогсоосон АН-ын бүлгийн гишүүд зөвшилцлийн ажлын хэсэгтэй хуралдана

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд долоо хоног өлссөний эцэст өлсгөлөнгөө зогсоосон. Ингэхдээ УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан улс төрийн зөвшилцөл хийж, зарим хууль тогтоомжид хяналт тавин ажиллахаар болсон хэмээн мэдэгдсэн.
Түүнээс хойш хоёр хонож буй. Тэгвэл эл ажлын хэсэг өнөөдөр хуралдах аж.
АН-ын бүлгийн зүгээс УБЕГ, Улсын дээд шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаа хянуулах шаардлага тавьсан. Түүнчлэн АТГ-аас Эрүүгийн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай хуулийг хэрхэн биелүүлж байгааг шалгуулах шаардлага тавьжээ.
Шинэчилсэн хуулиар АТГ-ын удирдлагыг Ерөнхий сайд томилдог болсон. Тиймээс Засгийн газрын харьяа байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнууд хуулийн дагуу ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих ёстой гэх шаардлааг тавьж өлсгөлөнгөө зогсоожээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
турж үхэхээс аврагдах д�##�им гарч дээ.