НИЙГЭМ
Усанд осолдсон таван настай хүүхдийн цогцсыг олжээ

Усанд унаж осолдсон хүүхдийн цогцсыг олж холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө
Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хоохойн ам гэдэг газар Туул голд 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр таван настай хүүхэд усанд осолдсон билээ. Тухайн үед ээж нь согтуу байсан тухай хэвлэлүүд мэдээлсэн.
Тэгвэл хүүхдийн цогцсыг Аврах ангийн эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид /2021.05.19/ өнчигдөр орой 18:48 цагт олжээ.
Тодруулбал, осолдсон газраас 13 км-ийн зайд Бөөгийн бууц гэдэг газарт голын усанд модонд тээглэсэн байдалтай байсныг гаргаж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст хүлээлгэж өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Excellent read, I just passed this onto a colleague who was doing some research on that. And he just bought me lunch since I found it for him smile Therefore let me rephrase that: Thanks for lunch!