Н.Түвшинбаярын цагдан хорионы хугацаа өнөөдөр дуусна

Улсын начин Э.Энхбатыг зодож хүнд гэмтэл учруулсан Олимпийн аварга Н.Түвшинбаярыг өнгөрсөн сарын 5-ны өдөр цагдан хорьсон юм. Тэрбээр Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хоригдож байна.
Н.Түвшинбаярыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж буй.
Түүнийг цагдан хорих хугацааг хамгийн сүүлд энэ сарын 05-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд 15 хоногоор сунгасан.
харин цагдан хорих хугацаа нь өнөөдөр дуусч байна. Үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шүүх шийднэ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүнийг цагдан хорилоо гээд Энхбат эрүүл болохгүй. Шүүхийн шийдвэр гартал хориод хэрэггүй байхаа.
hoorhiig gargaya
Odoo tsagaatgaad /Zoduulsan ni uheegui ym chini/ Olimpdoo ybah baihaa. Deeguur ZINDAA -nii hun tul
Attractive section of content. I just stumbled upon your blog and in accession capital to assert that I get actually enjoyed account your blog posts. Any way I will be subscribing to your augment and even I achievement you access consistently fast.