Монголын улс төрийн асуудлууд АНУ-ын сенатуудын анхаарлыг татжээ

Монгол улсад болж буй улс төрийн асуудал, АН-ын бүлгийн гишүүдийн өлсгөлөн АНУ-ын сенатуудын анхаарлыг хүртэл татжээ.
Тодруулбал, тавдугаар сарын 5-ны өдөр АНУ-ын Вермонт мужийн сенат Патрик Лихи, Флорида мужийн сенат Марко Рубио нар АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд хандаж Монгол Улсын тухай захиа бичсэн аж.
Сенатууд бичсэн захиандаа “Сүүлийн үед Монгол Улс УИХ, шүүх засаглал болон Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой маргаантай хэрэг явдлууд болж байна. Тухайлбал одоогийн Ерөнхийлөгчийг дахин сонгуульд нэр дэвшихээс хориглосон хуулийг түргэн баталж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг огцруулсан.
УИХ-ын хийсэн эдгээр үйл нь үндсэн хуультай нийцэж байгаа эсэх дээр маргаантай байгаа. Мөн тус улсын Ерөнхийлөгч төр барьж буй нам болох МАН-ыг тараах хүсэлт Дээд шүүхэд гаргасан нь улс төрийн хямрал үүсгэж, ирэх зургаадугаар сарын 9-ны өдөр явагдах ерөнхийлөгчийн сонгууль шударга явагдах эсэх дээр эргэлзээ үүсгэж болзошгүй” гэсэн байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.