НИЙГЭМ

Хотын дарга тулах цэг өгвөл замын түгжрэлгүй болгоно гэв

Хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн замын түгжрэлийг шийднэ гэдэгтээ маш итгэлтэй байна.

Тэрбээр “Та бүхэндээ нийслэл Улаанбаатар хотоо, амьдрах орчноо гоё сайхан болгох бүтээн байгуулалтын өдрүүдийн мэндийг хүргэе.

Өчигдөр буюу 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын түүхэнд тэмдэглүүштэй үүрэг хариуцлага нэмсэн, ташуур эрчилж шилбүүрдсэн, урам зориг өгсөн, санхүүгийн гарц гаргалгааг шийдсэн онцгой шийдвэрийг хүлээн авсан түүхэн өдөр байлаа. Энэ өдөр Засгийн газрын Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудлаар сэдэвчилсэн байдлаар өргөтгөсөн хуралдаанаас нийслэл хотын түгжрэл, нийтийн тээвэр, авто замын өргөтгөлийг цогцоор нь шийдэхэд зориулж жилд 420 тэрбум төгрөгийг зарцуулах эрх олгосонд ТАЛАРХАЛ илэрхийлье. Энэ бол бидний ажлыг урагшлуулсан, дэмжсэн, үүрэгжүүлсэн, буцах замгүйгээр урагшлах боломжийг нээж, санхүүжилтийн хүндрэлийг шийдвэрлэж өгсөн онцгой хувь нэмэр юм.

Иймд Монгол Улсын маань хүн амын 50 хувь нь амьдарч, нийт эдийн засгийн 64.7 хувь нь төвлөрдөг нийгэм, эдийн засгийн төв цэг болсон Улаанбаатар хотын иргэн нэг бүрийн амьдралд бодит үр дүнгээ өгөх түгжрэлийг халж, нийтийн тээврийн төрөл нэмж, сайжруулалт хийх, авто замаа шинэчлэх их бүтээн байгуулалтын ажлыг амжилттай удирдан ажиллахаа илэрхийлье. Мөн түгжрэлгүй, хурдан шуурхай, ая тухтай, олон замын сонголттой ШИНЭ УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН төлөө та бүхнийгээ нийслэлийн 35 мянган албан хаагч бид бүхэнтэй итгэл дүүрэн хамтран ажиллахыг хүсье.

Нийслэлийн Засгийн дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хувиар миний бие мөн адил иргэн Та бүхэнтэй хийх нээлттэй уулзалтыг сар бүр товлож, хэвлэл мэдээллийн байгууллагуудад сар бүр хийж бүтээж чадсан шинэ мэдээний үр дүн танилцуулж байхаа амлая” гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гахай дүүтэйгээ яаж хувьдаа гудрахаа бодож байгаа биз. Тийм л сүрхий юм бол хүүхдийн паркийн газрыг буцаагаад ардын хүүхдүүдэд аваад өг л дөө. Чам шиг шуналтангууд л хүүхдийн хөрөнгө рүү өлийдөг юм. Эм Си Эс парк руу, Сумъяабазар, Аса хоёр цирк рүү өлийсөн дөө.

ссс
ссс

бөх байсан гээд битгий энд тэнд тойрог хийгээд байгаарай

zochin
zochin

МӨНГӨ НЭХЭЭД БАЙДАГ НЬ ТИЙМ Ч САЙН УДИРДАГЧИЙН ШИНЖ БИШ Л ДЭЭ. ГАЗАР, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ, ХОТЫН БҮСЧЛЭЛ ЗЭРГЭЭСЭЭ ТАТВАРЫН ЗӨВ МЕНЕЖМЕНТ ХИЙВЭЛ МӨНГӨ БОСГОЖ ЧАДНА.БЭЛЭН МӨНГӨӨР, БУСДЫН БИЙ БОЛГОСОН ХӨРӨНГӨӨР ТҮГЖРЭЛ БУУРУУЛНАА ГЭЭД БАЙГААД НЬ ИТГЭХГҮЙ БАЙНАА. ӨӨРӨӨ Л ХИЙСЭН БОЛ ГАВЬЯАТАН БОЛОХ БАЙЛАА

зочин
зочин

хийсэн үедээ л тайлан тавь даа одоо олон зүйл яриад яахав дээ хотын захиргаа нүүх хэргтэй ирээдүйгээ харж ажиллаач дээ нүүвэл түгжрэл буурна дарга нарын том машинууд хотыг дүүргэж банйа

zortilo nrel
zortilo nrel

Admiring the hard work you put into your blog and detailed information you offer. It's awesome to come across a blog every once in a while that isn't the same old rehashed information. Wonderful read! I've saved your site and I'm including your RSS feeds to my Google account.

Холбоотой мэдээ

Back to top button