СПОРТУЛС ТӨР

З.Энхболдын “зөгнөл” биелж, Э.Оюунболдын асуудал Ерөнхийлөгчийн ширээн дээр гурван жил “хэвтэв”

Цар тахлын улмаас нэг жил өнжиж, нэг жил зурагтаар бөх үзэж наадамласан монголчууд наадмын хүлээлттэй байна.

Цар тахалтай цаг үед наадмаар яах юм гэх хэсэг бий ч наадам бол Монголчууд бидний төрт ёсоо хүндэтгэн дээдэлж, өв соёлоороо бахдан цэнгэх их баяр билээ. Өнө эртний түүхтэй Монгол наадмыг ЮНЕСКО-д хүн төрөлхтний биет бус соёлын өвөөр бүртгэсэн байдаг.

Энэ жил Ардын хувьсгал ялсны 100 жилийн тэгш ой ч тохиож буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ жил наадмаа хийнэ гээд ам гарчихсан. Ямар ч байсан наадамлах нь.

Гэтэл бөхийн барилдааны олон жлиийн маргаан, допингийн асуудал одоо хэр шийдэгдээгүй л байна. 2019 оны наадмаар допинг илэрсэн улсын аварга Э.Оюунболдын асуудал Ерөнхийлөгчийн ширээн дээр 2019 оны аравдугаар сард очоод бараг гурван жил болох нь ээ.

Аргаа барсан МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлэв.

Тодруулбал, хоёр жилийн өмнөх допингийн асуудлаа яаралтай шийдэж байж  дараагийн наадмаа маргаан будилаангүй хиймээр байгаагаа илэрхийлэв. Тиймээс 2019 оны Улсын баяр наадамд сэргээшийн шинжилгээнд зөрчил гаргасан улсын аварга Э.Оюунболдын цолыг хураах, түүнд өвдөг шороодсон улсын аварга Н.Батсуурьт даян аварга, улсын харцага Д.Анарт заан, улсын начин Б.Цэдэнсодномд харцага, аймгийн арслан Н.Мустафад (тухайн үеийн цолоор) начин цол олгохыг хүссэн юм.

Гэвч  Ерөнхийлөгч Х.Баттулга бөхийн допингийн асуудалд анхаарах сөхөөгүй улс төрийн албан тушаалын дайн тулаанаа хийж явна. Гурван жилийн өмнө ширээн дээр нь очсон бөхчүүдийн асуудлыг сөхөж хараагүй ч байж мэднэ. Уг нь Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч түүний хувьд монголчуудыг нэгтгэгч, үндэсний их баяр наадмыг талцал хуваагдалгүй байлгахад хамгийн ихээр анхаарч, шийдвэр гаргах ёстой хүн.

Гэтэл гурван жил байдаггүй. Гурван жилийн өмнө наадмын дараа энэ асуудал сөхөгдөхөд тухайн үед Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байсан З.Энхболд “Наад асуудал чинь лав л 2-3 жил болно” гэж байсан нь ёстой л биелэж байна.

Одоо сар гаруйн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болох нь. Түүнээс өмнө энэ асуудлаа нэг тийшээ болгох эсэх нь тодорхойгүй байна. Хэрвээ Ерөнхийлөгч Х.Баттулга Э.Оюунболдын цолыг хураах асуудлыг шийдэхгүй явсаар Ерөнхийлөгчийн сонгууль болох аваас дараагийн сонгогдсон Ерөнхийлөгч цол хураах захирамж гаргаж таарах биз. Гэвч наадмаас өмнө амжих болов уу даа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Hulgaich jenkood Saad bolohgui yum gj bhgui m daa

ЗОЧИН
ЗОЧИН

БАТТУЛГА ЕР НЬ АЖЛАА МЭДДЭГ ЮМ УУ. ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ. ХЭДЭН ТЭНЭГ ХОРЧИН ЗӨВЛӨХҮҮДИЙНХЭЭ ҮГЭЭР Л АЖЛАА ЯВУУЛСАН. ХУУЛЬД ХОРИГ ТАВИХААС ӨӨР ЮУ БАЙХГҮЙ. ТААРСАН ТААР ШУУДАЙНУУД. МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ МОНГОЛОО ГЭСЭН ХҮН Л БИДЭНД ХЭРЭГТЭЙ

Зочин
Зочин

Цолы нь хурдан хураахгүй яасан юм бэ? гээд уурлаад байгаа юм уу?

Бөх үздэг байсан хүн
Бөх үздэг байсан хүн

Энэ хэдэн илүүдэл жинтэй нөхдүүд Монголынхоо төрт ёс уламжлал, өв соёлыг тэртээ тэргүй гутаачихаад одоо олон юм яриад яах вэ дээ одоо. Цол гэхээр найраа гэдэг үг л санаанд орж байна даа

Холбоотой мэдээ

Back to top button