УЛС ТӨР

Ерөнхий сайдын дэргэд залуучуудын “Gen Z” клуб байгуулахаар боллоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Z Generation”-ий төлөөллийг хүлээн авч уулзаж, тэдний санал бодлыг сонсон ярилцлаа. Уулзалтаас Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд залуучуудын “Gen Z” клуб байгуулахаар шийдвэрлэв.

Эдгээр залуус 2019 онд зохион байгуулсан “Алсын хараа 25 “Z” үеийнхэн” сэдвээр чуулсан 600 өсвөр үе, залуусын төлөөлөл юм байна.Засгийн газрын бодлогод шинэ үеийнхий санал бодлыг тусгах болон “Алсын хараа 2050” бодлогыг илүү олон хүнд, ялангуяа залууст хүргэхэд клубийн гишүүд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. Мөн залуус өөрсдийн нийгмийн асуудалд гарц, шийдэл эрэлхийлсэн санал, судалгааг боловсруулж өгдөг байх нь зүйтэй гэлээ.

чээлийн цагийг нэмэх, сурагчдыг шинжлэх ухаанд сонирхолтой болгох, багш нарын заах арга, чадварыг нэмэгдүүлэх, оюутнууд сурч буй мэргэжлийнхээ хичээлээр сурагчдад давтлага өгч, зааж зөвлөх, хүүхэд, залууст мэргэжил сонголт,  сэтгэл зүйн болон гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө мэдлэг олгох зэрэг саналыг тэд хэлж байлаа.

“Z Generation” гэдэгт ойролцоогоор 10-25 настай хүүхэд залуусыг хамруулдаг. 

Тэд техник технологийн мэдлэг сайтай, түүндээ тулгуурлаж нийгмийн харилцаанаас онлайн харилцааг илүүд үздэг, эерэг өөрчлөлтийг түүчээлэгчид, шинийг эрэлхийлэгчид байхыг хүсдэг хэмээн судлаачид тодорхойлдог байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button