НИЙГЭМ
		
	
	
А.Дашням: Зам эвдэрч, сонгогчид явах боломжгүй болсон учир завиар зөөж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Дунд голын орчимд үүсээд буй нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллаж байна.
Энэ үеэр НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням "Багануур, Хан-Уул дүүргийн 13-р хороонд их уснаас болж зам эвдэрч, сонгогчид явах боломжгүй болсон учир завиар зөөж байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 9-р хороонд зам эвдэрсэн” гэсэн юм.
Нарны замаас Гандийн гудамжийг холбосон түр замыг сэтэлж, хашигдаад байсан усны урсацыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. Ингэснээр усны түвшин 30 см доошилжээ.
				







	            
	            
	            
	            
	            
	            


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.