Нийгмийн
Нэр бүхий УИХ-ын гишүүн эхнэрээ зодож, цагдаад шалгуулж байна

2021 оны зургадугаар сарын 16 буюу өнөөдөр өглөө үүрээр 04:00 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, наймдугаар хороо Жаргалант хотхонд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгджээ.
Тодруулбал, нэр бүхий УИХ-ын гишүүн эхнэр болох Б-г зодсон байна. Улмаар эхнэр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн бөгөөд уруул нь сэтэрсэн байжээ. Цагдаагийн алба хаагчид очиход эрхэм гишүүн гэртээ байгаагүй аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр эхнэрээ жолоочтойгоо хардаж, ийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх мэдээлэл байна. Түүнчлэн өмнө нь 2020 онд хоёр ч удаа гар хүрч байсан талаар эхнэр нь мэдүүлжээ.
Хэргийг одоо Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж буй бөгөөд гэмтлийн зэрэг тогтоолгохоор шүүх эмнэлгийн шинжээч томилжээ.
Б.ЦЭЛМЭГ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэн бэ
УИХ-ын Гишүүн ямарч төрлийн Гэмт хэрэг Өдүүлсэн ч Хуулийн хариуцлага хүлээхгүй гэдэг Бичигдээгүй Хууль үйлчилээд удаж байгаа Феодолын нийгэмд амьдарцгааж байгаа шүү дээ,
Ийм хүмүүс төрд гарахаар яана даа
Munhbaatar munhbat munhorgil
үнэн юм бол нэрийн бичээч худлаа болоод бичиж чадахгүй бгаа юм бш үү
НЭРИЙГ НЬ НУУЦАЛЖ ХЭРЭГГҮЙ. ОЛОНД ИЛ БОЛГО. ИЙМ ЭТГЭЭДИЙГ УЛСЫН ИХ ХУРЛААС ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ЯАРАЛТАЙ ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ. МАНАЙХАН ТОДОРХОЙ ЮМАН ДЭЭР ХЭТЭРХИЙ УДААН ШИЙДВЭР ГАРГАХ ЮМАА.
АНАНДБУЗАР ГИШҮҮН ЮМ БОЛОВ УУ
kkkk maybe
Munkhbat
Хэн юм бол Хүүк ийм улсыг л анзаарч түүж өөд нь татаж дэргэдээ аван албан тушаал өгдөг юм даа харж л байя!
Мөнхбат байхаа. Тэр эхнэр байтугай зодох хүн.
Жолоочийг нь солиоч дээ