Гурван сар хүлээсэн “Спутник V” ба хоёр дахь тунгаа хүлээж буй иргэдийн АМЬ

Засгийн газар, сангийн сайдын зүгээс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 01-нд ОХУ-аас нэг сая тун спутник V вакцин авахаар гэрээ хэлэлцээр хийж, гарын үсгээ зурж баталгаажуулснаа зарлаж байлаа.
Улмаар дөрөвдүгээр сарын 10-ны дотор татан авалтаа хийчихнэ гэж бардам хэлцгээж байв. Гэтэл өнөөдөр зургадугаар сарын 16. Түүнээс хойш бараг гурван сарын хугацаа болж байна. Иргэд спутник V вакцин нэхэж эхлэх үед хойшлоод буй шалтгааныг нь хэлж чадахгүй, бөөрөнхийлж байв. Харин сүүлдээ ОХУ дотооддоо нөөцөө хангаж чадахгүй байгаа учраас манайд өгөхгүй байна гэж ам тагласан.
ОХУ-аас эхлээд орж ирсэн цөөн хэдхэн мянган тун вакциныг тариулчихсан иргэд хоёр дахь тунгаа хүлээгээд төдий хугацаа өнгөрлөө. Дотоодод халдварын хяналтаа алдаж, гэрээсээ гарахад л халдвар авах хүнд байдалд орсон тэдгээр иргэдийн амь нас, эрүүл мэнд ч эрсдэлд орсон гэсэн үг. Яагаад гэвэл вакцины тунгаа бүрэн авч дархлаа тогтоогүй. Тэр иргэдийн амь нас эрсдвэл хэн хариуцлага хүлээх эсэх нь тодорхойгүй.
Тэгвэл ОХУ-аас авах спутник V вакцин хэзээ ирэх нь тодорхой бус байсаар байгааг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр өчигдөр мэдээллээ. Тэрбээр “ОХУ-ын Хөрөнгө оруулалтын сантай бид өдөр бүр холбогдон ажиллаж байна. Спутник V вакциныг хүлээж буй иргэдийн бухимдлыг ойлгож байна. Олон үе шат дамжсаны дараа л вакцин нийлүүлэхийг зөвшөөрдөг. Нийлүүлэгч тал манай улсын эмнэлгүүдийн хүйтэн хэлхээний нөхцөл байдал, эмч нарын чадвар гэх мэт олон зүйлийг судалсны дараа бидэнд вакцинаа нийлүүлэхийг зөвшөөрдөг” гэх мэтчилэн биднээс шалтгаалах зүйлс байхгүй гэх мессежээ дахин өгөв.
Өөрөөр хэлбэл ОХУ-ын тал Монгол Улсад тусламжаар ч вакцин өгсөнгүй. Арилжаагаар авъя гэсэн ч маш ихээр “чангалж” байгаа дүр зураг эндээс харагдаж байна. Үүний цаана байгаа жинхэнэ учир шалтгаан нь юу юм бол.
Түүнчлэн спутник V вакцины эхний тунгаа тариулаад дараагийн тунгаа хүлээж, бухимдаж буй иргэдээ ч “хуурч”, тайвшруулахаа мартсангүй.
Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Спутник V вакцины хоёр дахь тунг эхний тунгаа хийлгэснээс хойш 21-90 хоногийн дотор хийлгэнэ. Хэдий чинээ олон хоногийн дараа тариулна, төдий чинээ үр дүн сайтай” гэх нь тэр.
Өмнө нь БНХАУ-аас авах вероселл вакцин хойшлох үед албаныхан мөн л ийм хариулт хэлж ам таглаж байв. Тодруулбал “олон хоногийн дараа тариулна, төдий чинээ үр дүн сайтай” гэх үгэнд итгэсэн олон мянган хүн вероселл вакцины хоёр дахь тунгаа хугацаа хэтрүүлж тариулсан. Үр дүн нь яг үнэндээ сайн эсвэл муу эсэхийг хэн ч нотлохгүй.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын Төр ,Улс төрчид , МАН Иргэдээ мөн ч их Хуурч даажигнаж байгаа ш дээ, Тэдэнд Эрх ашиг, Албан тушаал, Төсөвийн мөнгөнөөс Хулгайлах, Луйвардах нь л Эрхэм зорилго , Ард түмэн Улс орон тэдэнд юу ч биш,
Нэг 2 дахь тунгууд нь 2 өөр гээ биз дээ. Яагаад цугт нь авдаггүй юм?
МАН ард иргэдээ хуурч ханахгүй юм.Ард иргэд нь итгэж сонгоод хууруулаад байх юм.
Нямдоржийн хуу хуртэл тархи угаагаад эхэллээ. Ингэж л сайн нь биш муу нь овлогдож байгаа юм даа.
Вакцин захиалалт, ямар вакцин хийсэн гээд бүх зүйлийн хариуцлагыг ЗГ л хүлээх ёстой.
Тарчлааж тарчлааж 2024 оны хавраас мөнгө тараагаад л дахин засгийн эрх барина гэж бодож буй биз, ийм л байсан ийм ч байх биз
Спутник вакцины 2 дахь тунг аль болохоор 1-р тунтай ойрхон (2 долоо хоног) хийж байж үр дүнтэй дархлаа тогтоно. Хамгийн холдоо 45 хоногийн дотор хийх ёстой, үүнээс хэтэрвэл дархлаа идэвхгүй болно гэж мэдээлсэн бна.
Манайхан яахаараа ажлаа хийж чаддаггүй юм, иргэдээ хохироож, мөнгөөр тоглож байх юм. Ямар арга хэмжээ авч бгааг мэдээлэх хэрэгтэй. Өөрсөддөө мөнгө унагах боломж бвал аль хэдийн уралдаад оруулаад ирсэн бна даа.
Монголын иргэн байхаас ичиж бна.
Чингисийн удам гээд хий хөөрөөд бдаг ичмээр юм.
Оросууд хэдхэн мянган тун нийлүүлж чадахгүй бна гэж юу байхав албаар хясаад бх шиг бхын. Улс төрийн тоглолт хийгээд бна уу. Болохгүй бол файзер аваад спутник хийсэн иргэддээ хийчих. Эсвэл 3 дагч улсаар дамжуулаад 2 дох тунг нь аваад иргэддээ хийвэл яасын. Ард иргэдийн эрх ашиг 1-т шүү дээ. Засгийн газар гадны шахалтанд орохгүйгээр шийдчихээ.
оросууд угаасаа өгөх дургүй байхад заавал хийлгэнэ гээд байсан хүмүүс одоо яахав дээ гуйлгачин царайлаад байж байхаас даа