ДЭЛХИЙ

ЭРДЭМТЭД: Энэтхэгт гарсан ковид-19-ийн шинэ хувилбарыг онцгой аюултайд тооцоход эрт байна

Энэтхэг улсад гарсан ковид-19 вирусын шинэ хувилбарыг Европд анх “түгшүүрийн хувилбар” гэж ангилсан боловч ямар хэмжээний аюултайг нь хэлэхэд эрт байгаа аж.

Энэ хувилбар нь өнгөрсөн жил анх тогтоогдсон. Энэтхэгийн ЭМЯ-ны судалгаагаар Дельта плюс буюу AY.1 гэж нэрлэгддэг энэ вирус нь бусад хувилбараас илүү хурдан тархдаг, уушгиний эсүүдтэй амархан холбогддог, мөн эсрэг биеийн эмчилгээнд тэсвэртэй хэмээн тогтоогдсон байна. Гэсэн ч нэлээдгүй эрдэмтэд үүнийг ковид-19-ийн бусад хувилбараас төдийлөн аюултай биш гэж үзэж байгаа юм. 

“Энэ хувилбарыг санаа зовох ёстой асуудал гэж батлах баталгаа одоогоор алга байна” гэж вирус судлаач, Лондонгийн Эзэн хааны нийгэмлэгийн гишүүнээр сонгогдсон анхны Энэтхэг эмэгтэй Доктор Гагандип Канг мэдэгдлээ.

Энэтхэгийн Дели хотод байрладаг CSIR-ийн геномик ба интерактив биологийн хүрээлэнгийн (IGIB) захирал, доктор Анураг Агарвал “Дельтагийн бүх хувилбар нь анхаарал татам байдаг” хэмээгээд Дельта плюсийг ингээд харвал ер бусын зүйл алга гэж нэмэн дурдсан юм. 

“Бидэнд энэ нь анхны Дельтагаас илүү аюултай гэж итгэх нэг их шалтгаан байхгүй” гэж Луизиана мужийн их сургуулийн эрүүл мэндийн шинжлэх ухааны төвийн вирус судлаач, доктор Жереми Камил хэлээд вирусын талаар “Дельта плюс нь урд өмнө цар тахлын үед халдвар авсан эсвэл бүрэн бус вакцины дархлаатай хүмүүст халдварлан тархах бага зэргийн давуу талтай байж болох юм” хэмээсэн юм. 

Мэргэжилтнүүд Энэтхэгийн засгийн газрыг хэт эрт арга хэмжээ авч эхэлсэн гэж үзэж байгаа ч ДЭМБ болон эрдэмтдийн зүгээс тус вирусийг үргэлжлүүлэн судлах бөгөөд халдварын тархалтууд нэмэгдэж байгаа тул эрсдэл өндөр хэвээр байгааг дахин сануулсан юм.

Эх сурвалж:www.bbc.com

О.Энхжин

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button