Нийгмийн

Мангро ой руу зөвхөн нүцгэн эмэгтэйчүүдийг оруулдаг

Индонезийн Папуад зөвхөн эмэгтэйчүүд орохыг зөвшөөрдөг Мангро нэртэй ой байдаг юм байна. Бүсгүйчүүд хамтдаа хясаа цуглуулан ойн дэргэдэх захад арилждаг аж.

Ойд орохын тулд заавал нүцгэн байх шаардлагатай. Энэ тухай нутгийн эмэгтэй “Тэнд ямар ч эрэгтэй хүн байхгүй учир бид чөлөөтэй байж чаддаг. Хамтдаа хясаа түүнгээ настнуудаас түүх сонсох энэ уламжлал бидний хувьд их чухал” хэмээн ярьсан юм.

Мангро ойд эрчүүд хөл тавьбал овгийн шүүхээр орж шийтгүүлдэг бөгөөд сая хүртэлх рупийн буюу ойролцоогоор 69 доллароор торгуулдаг гэнэ.

Харин одоо энэ “эмэгтэйчүүдийн ариун газар”-т аюул нүүрлээд байна. Ой 50 жилийн өмнөх дүрээ өөрчилж, хоёр дахин багассан байна. Мөн хог хаягдлаас болж урьдын адил цэвэр байхаа больжээ. Нутгийн эмэгтэйчүүд үүнд их санаа зовинож байгаагаа илэрхийлж эхэлсэн бөгөөд “Энэ бол бидэнд маш нандин газар. Бид энэ ойгүйгээр амьдарч чадахгүй” хэмээсэн юм.

                                                            Эх сурвалж: bbc.com

 О.Энхжин

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button