Б.Цэцэгийг 10 саяар торгосныг хүчингүй болгожээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр иргэн Б.Цэцэг Сонгинохайрхан дүүргийн хэсгийн хороонд очиж санал өгөхдөө, бүх үйл явцаа дүрсжүүлж аваад фэйсбүүктээ пост тавьсан байдаг. Тодруулбал саналын хуудас гардаж аваад, түүн дээр юу ч бөглөөгүй гэдгээ камерт ил харуулж, бүхээгт суулгүй шууд санал тоолох машин руу шургуулсан юм. Ингээд иргэдийг ч мөн цагаан сонголт хийвэл үзэл бодолдоо үнэнч байгаагийн нэг хэлбэр гэх утгаар уриалсан.
Харин СЕХ-ноос мэдээлэл хийж, саналын хуудсынхаа зураг, дүрсийг авч цахим орчинд байршуулах нь хуулиар хориотой гэдгийг онцолсон бөгөөд эл үйлдэл Зөрчлийн тухай хуулийн 17.1.30-д заасны дагуу 10 мянган нэгж буюу 10 сая төгрөгийн торгуультай хэмээж байв.
Тэгвэл Б.Цэцэгийг цагдаагаас гэм буруутайд үзэж 10 саяын торгууль ноогдуулсан бөгөөд Б.Цэцэг түүнийг үндэслэлгүй гэж үзэж, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна.
Шүүх хурал өнөөдөр болж, Б.Цэцэгийг гэм буруугүй гэж үзэж, торгуулийн хуудсыг хүчингүй болгожээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
төлөх ёстой шүү дээ хууль бол хууль. байцаагчтай нь банз�##�даж дээ.
Хууль тэгээд хэнд үйлчлэх болж байна аа тэр хүн чинь зөв зүгээр байсан хэрэг үү
Хууль хүүхэнд үйлчилдэг орон биш
Цагаан сонголт 3-р орсон. Тэр бүх хүнийг ,...
Буруу хуурамч дүр эсгэсэн тогтолцоог зориг гарган эсэргүүцсэн сайн охин.
Yalaa gej torgoj baigaa um ?, bid darluulachgui, oorsdiigoo dandaa chamgaa##a. Zorigtoi mundag duudee erch cholootei ooriin uzel bodoltoi unench schantarchgui baichiig chusen erooe. Checheg ochin zorigtoi mundag schuu.
Энэ новшийн шулам өөрийгөө хэн гэж бодоод бгаа м�##� вэ