АТГ-аас ИНЕГ-т нэгжлэг хийж, Л.Бямбасүрэнгийн “явах” цаг ойртов уу

Албан тушаалаасаа тун ч ховхордоггүй Л.Бямбасүрэн даргатай ИНЕГ болон Зам тээврийн хөгжлийн яаманд АТГ-аас нэгжлэг хийжээ. Учир нь ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн БНСУ-ын Сөүл хотод жил бүр болдог “Агаарын харилцааны хэлэлцээр” хийх үеэр Улаанбаатар Сөүл чиглэлд “Изинис Эйрвэйз” ХХК-ийг нууцаар нэмэхээр ажиллаж байгаа гэх мэдээлэл гараад байсан. Тэгвэл уг хэлэлцээрийг хуулийн хүрээнд болсон эсэхийг АТГ-аас ийн шалгасан гэнэ. Ийнхүү АТГ хөдөлж эхэлснээр олон олон хууь зөрчсөн асуудлаар хуулийн байгууллагад шалгуулж байсан Л.Бямбасүрэнгийн суудал ганхаж эхлэх нь.
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн тэргүүтэй удирдлагуудын хууль зөрчсөн байж болзошгүй, албан тушаалын байдлаа ашиглаж хувийн эрх ашгаа гүйцэлдүүлсэн шинжтэй хэд хэдэн кэйсүүдийг хэвлэлүүд баримтаар мэдээлсэн. Мөнхүү шүүхийн шатанд Л.Бямбасүрэн нарт хамаарах 4-6 хэрэг хянагдаж, зарим хэргүүдэд тэднийг яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Түүнчлэн Зам тээврийн хөгжлийн яамнаас сүүлийн үед зарим ТББ-ын гомдол болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд гарсан ИНЕГ-ын удирдлагуудтай холбоотой мэдээллийг шалган тодруулах, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг гаргасан гэх мэдээлэл бий.
Тиймээс байнгын хэл аманд өртөж байдаг Л.Бямбасүрэнг “Шаардлагатай бол ажлаас нь чөлөөлөөд явуул” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сард нийтийн тээврийн ажилтай танилцах үеэрээ ширүүхэн хэлсэн. Зам тээврийн сайд Л.Халтар ч толгой дохиод үлдсэн. Гэтэл түүнээс хойш хоёр сар болж байна. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг явуулж чадахгүй өдийг хүрсэн.
Ерөнхийдөө У.Хүрэлсүхийн хуурай дүү гэгддэг түүнд хэн ч халдаж чадахгүй, өнөөх нь эрхтэн дархтнуудын халхавчинд даварч суугаа билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zam teevriin yam ih no toi shalgah heregtei shudarga humuusee z##luulj karmaa negtei humuusee toigloj baidag gazar
Ар нь түүз бол хэцүү л дээ. Харах л үлдлээ.
Нисэхийн ямар ч мэргэжил боловсролгүй энэ нөхөр юу хийхээ огт мэдэхгүй байна. Манай нисэхийнхэн ч арчаагүй нөхдүүд юм даа. Гадны хүн ирээд тонгочиж байхад аваад хаячихаж чадахгүй. Энэ Бямбасүрэн нисэхэд ачигч хийж байгаа төрийн удирдлагын институт хэмээх бараг ТМС-д суусан чинь Хүрэлсүхтэй нэг ширээнд таарсан гэж байгаа шүү дээ. Ёстой хэрэг �##�га!!!
ДАХИЖ 60 ТЭРБУМЧИД АЧИГЧ ТОГООЧ КАЗИНОЧИН ХАРУУЛ СТЮАРДЕСС БУУ УЗЭГД НИСЭХЭЭС ТУЙ ХОЛУУР ЯВ АРЬЯА ВАЛАА УМ МААНИ БАД МЭ ХУМ
Нисэх гэж дээр дооргүй паразитууд б.ааа