Нийгмийн

Эхнэрээ машинаар дайрч хөнөөгөөд, амиа егүүтгэсэн хэрэг гарлаа

Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд онц ноцтой хэрэг энэ сарын 13-нд гарчээ.

Тодруулбал, тус сумын нутагт эрэгтэй хүн боомилж нас барсан байсныг иргэд цагдаагийн байгууллагад мэдээлжээ. Ингээд хэргийн газар очиж шалгалт хийхэд тус сумын харьяат 35 настай эрэгтэй өөрийгөө боомилж нас барсан байжээ.

Учир шалтгааныг тодруулбал тэрбээр өөрийн эхнэр болох 32 настай эмэгтэйг портер машинаар дайрч хөнөөгөөд , дараа нь өөрийгөө ийн боомилсон байсан аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар эхнэр нөхөр хоёр найзынхаа гэрт архи ууж хоноод өглөө эрт гарч явсан аж. Улмаар замдаа муудалцаж, дээрх ноцтой хэргийг өдүүлсэн бололтой.

Эл хэргийг Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Иргэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ ноцтой гэмт хэрэг үйлдэх, хохирогч болох хэргүүд гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас байнга анхааруулж байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button