Нийгмийн

Б.Батзориг: Хүүхдүүд гэмт хэрэг үйлдэж байгаа нь эцэг эхчүүдийн биш төрийн буруу

Хууль зүйн ухааны доктор, дэд профессор, криминологич Б.Батзоригтой хүүхэд үйлдсэн гэмт хэргийн эргэн тойронд, шалтгаан нөхцөлийн талаар ярилцлаа.

-Сайн байна уу. Таныг хүүхдийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалдаг мэргэжлийн криминологич гэж сонссон. Хүүхдийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал ямархуу болчихсон байгаа вэ?

-Миний хувьд дагнаж хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг судлахгүй. Манай криминологчдын холбоо, эрдэмтэн судлаачид ажилладаг. Манай улсад хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг гэмт халдлагад өртүүлэхгүй, хохироохгүй, хүүхэд гэмт хэрэг үйлдэхгүй байх чиглэлээр маш олон төрийн болон ТББ байгууллага үйл ажиллагаа явуудаг. Олон улсын байгууллагаас маш их хэмжээний мөнгө, зээл тусламж болгож өгдөг. Харамсалтай нь нөхцөл байдал сайжрахгүй байна. Хүүхдүүд гэмт халдлагад өртөх, үйлдэх нь нэмэгдээд байна.

-Криминологчдын холбоо гэмт хэрэг гаргахгүй байх талд урьдчилан сэргийлэх байдлаар ажилладаг холбоо. Та бүхний хувьд яг юу хийж байна вэ?

-Манайх бол судалгааны байгууллага. Дээрээс нь нөлөөллийн арга хэмжээ явуулдаг. Хүүхдийн гэмт хэргийг хүүхдийн эрх ашгийг зөрчихгүйгээр яаж шалгах вэ, хүүхэд хохирсон тохиолдолд яаж нэр төр, алдар хүндийг нь гутааж, доромжлохгүйгээр шалгах вэ гэдэг чиглэлээр сургалт, судалгааны ажил хийдэг. Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиудыг боловсронгуй болгох чиглэлээр улс төрчидтэй хамтарч нөлөөллийн арга хэмжээ хийдэг.

-Хүүхдийн төлөө ажилладаг маш олон төрийн болон төрийн бус байгууллага байна гэж байна. Гэтэл яагаад хүүхэд холбогдсон гэмт хэрэг буурахгүй байгаа юм бэ?

-Байгалийн шинжлэх ухааны эрдэмтэд биднийг их шоолонгуй байдаг. Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр судалгаа хийгээд, эрдэмтэн болоод байна. Гэтэл яг тэр үед чинь гадаа гудамжинд хүүхдүүд гэмт хэрэгт өртөөд байна гэдэг. Хүүхдийн  гэмт хэргийг төр хяналтандаа авч чадахгүй байна. Энэ гэмт хэргийг өвчин гэж зүйрлэдэг. Бид нийгмийн өвчин оношилдог хүмүүс. Оношлоод, судалгаа хийгээд төрд өгнө. Гэтэл түүнийг эмчилдэг хүмүүс нь эрдэмтдийнхээ үгийг сонсож байна уу. Эрдэмтэн судлаачид бид онош, судалгаа гаргаж өгчихөөд орхичихоод байна уу гэвэл бидний буруу бас бий. Төртэй ойлголцож, шахах ёстой. Олон нийтэд нөлөөлөл явуулах ёстой. Бүх эрдэмтэн судлаачид буруугаа хүлээх байх гэж бодож байна. Монгол төр гэмт хэрэг гэх энэ нийгмийн өвчинг цогцоор нь харж чадахгүй байна. Нэг идээ бээр, хэрэг гарангуут түүнийг нь шахчихаад шархны лент нааж, өвчин намдаах тариа хийчихээд яваад байна. Энэ бүх зүйл өөрөө ноцтой ноцтой гэмт хэргээр илэрч гарч байдаг. Тухайн улс орон ямар бодлого барьж байгааг мэдэхийн тулд шоронд нь очоод үзчих гэдэг. Хүмүүс нь ямар гэмт хэрэг үйлдэж байгааг нь харчих. Тэгвэл тэр улс ард түмнээ ямар байлгаад байгаа нь шууд харагддаг. Монгол гэдэг айл өрх хүүхдүүдээ анхаарахгүй, ямар өвчин тусаад, ямар сахилгагүй болоод хэрэг хийгээд байна гэдэгтэй яг адилхан. Бид хүүхэд нь сахилгагүйтэхээр шийтгэе гээд байна шүү дээ. Гэтэл тэр нь аав ээжээсээ л хамааралтай. Тиймээс бодлогоор, цогцоор харах ёстой. Хүүхдийн төлөө байгууллагууд нь тус тусдаа ажиллаад байдаг. Ноцтой хэрэг гаргамааргүй байна. Ноцтой хэрэг үйлдсэн хүнд хүнд ял өгмөөр байна гэж хэлж байгааг буруутгах арга байхгүй. Гэтэл хүнийг шоронд хийснээрээ засардаггүй. Улам л ноцтой гэмт хэрэгтэн болдог. Миний судалгаанд хамрагдаж байсан хүмүүс олон жилийн дараа уулзахад шорондоо л байж байдаг. Хүүхдийн хориход уулзаад маргааш нь засраад гарч байна гэж байсан хүн олон жилийн дараа уулзахад шорондоо л байж байсан.

-Шорон бол уг нь засч хүмүүжүүлэх гэж хориод байгаа газар биз дээ. Яагаад улам ноцтой гэмт хэрэгтэн болоод байна вэ?

-Засч хүмүүжүүлэх гэдэг нь социализмын ойлголт. Тэнд дандаа гэмт хэрэгтнүүд бөөнөөрөө байгаа шүү дээ. Гэмт хэрэгтнүүд нийгмийн золиос. Ажилгүй, төрийн буруу бодлогын үр дүнд хулгай, дээрэм хийхийг сонгосон. Бүх авлигын хэргийг насаар нь хорьдог бол эрсдэлтэй гээд ажлаа хийнэ  шүү дээ. Гэтэл торгоод өнгөрч байхад хахуулиа  л авна шүү дээ.

-Саяхан 11 настай хүүхэд холбогдсон айхтар хэрэг гарсан. Энэ хэргийг олон нийт маш эмзгээр хүлээж авсан. Улмаар хуульдаа өөрчлөлт оруулж, хорих хэрэгтэй юм биш үү гэдэг хандлага гаргаж байна. Таны хувьд үзэл бодлоо илэрхийлээч?

-Таван настай хүүхэд хүн алчихвал бас шоронд хийх үү. Хүн алах санаа сэдэл гэдэг өөр. Хүүхэд санамсаргүйгээр бие биенээ хөнөөчихдөг. Хөнөөх, алах тусдаа. Ална гэдэг бол бодож төлөвлөдөг. Хүүхдүүд уурлаж, хилэгнэж, зодолдох зүйл байдаг. Бүх зүйлийг хуулиар зохицуулах шаардлага байхгүй. Хариуцлага хүлээлгэнэ. Тухайлбал учирсан хохирлыг нь эцэг эхэд нь төлж барагдуулах ёстой. Хүүхэд өөрөө бусдын амийг хөнөөснийхөө төлөө насан туршдаа шархтай явна. Гол нь хүүхдийг хэрэг хийлгэхгүй, ийм байдалд оруулахгүйн тулд яах ёстой юм бэ. Төр хариуцлагыг нь өөрөө хүлээх ёстой. Төр ард түмнээ, ялангуяа хүүхдүүдээ ийм байдалд оруулсандаа уучлал гуйх ёстой. Аав ээж нь орлого олох гээд өдөр шөнөгүй ажил хийгээд явж байхад хүүхэд нь ямар хүмүүс дагаад юу хийж байгааг мэдэхгүй. Мэдэх ганц л арга байгаа нь ажлаа хаяад нэг нь гэртээ суух. Эсвэл цалингийнхаа ихэнх хувийг хүнд өгөөд хүүхдээ мануулах. Баячууд тэгдэг л байх. Гэтэл жирийн иргэд чадахгүй. Сургууль, сургуулийн орчин ямар байгаа билээ. Гэрийн орчин ямар билээ гээд  үзэхээр хүүхдийг брууу замд орохоос сэргийлдэг Монголын тогтолцоо алдагдаж байна гэсэн үг. Хүүхдийг шийтгэхээс илүү урьдчилан сэргийлэх ёстой. Гэмт хэрэг үйлдсэн хүүхэд дээр бөөн бөөнөөрөө цагдаа нар очих ёсгүй. Бид нар очих ёстой юм. Яг  юунаас болоод хэрэг хийчихэв. Ийм төрлийн хүүхдийг дахиж хэрэг хийлгэхгүйн тулд яах ёстой вэ. Хуулийнхан шоронд хийхийг л бодно шүү дээ. Ажил нь тэр юм чинь. Үнэхээр Монголчууд 11 настай хүүхдийг шоронд хийхэд бэлэн үү. Алдсан хүүхэд бүрийг шоронд хийгээд эхэлвэл буруутна. Насанд хүрсэн хүмүүс хүртэл хуулиа мэдэхгүй, ойлгохгүй, буруу зүйл хийж байгаагаа мэдэхгүй байна шүү дээ. Төрд гарчихаад улсын өчнөөн төчнөөн мөнгө идчихээд буруугаа ойлгохгүй хүмүүс байна шүү дээ. Яагаад хүүхдүүдээ шоронд хийх гээд дайраад байгаа юм бэ. Миний хувьд хүүхдийг шоронд хийхийн эсрэг байдаг хүн. Өөр маш олон аргаар хүүхдийг буруу зан үйлээс сэргийлдэг бүхэл бүтэн систем ажиллах ёстой. Тэр систем манайд алга. Бид цагдаагийн тоогоо нэмэх биш сэтгэл судлаач, нийгмийн ажилтныхаа тоог нэмэх ёстой. Энэ хүүхдүүдтэй ажилладаг, асуудалд орохоос нь өмнө мэдэрдэг хүмүүс хэрэгтэй.

-Хүүхдүүд яг юунаас болж гэмт хэрэг үйлдэж байна вэ. Эцэг эхийн хайр халамж дутаад байна уу, нийгмийн өөрчлөлтөөс, гар утас, компютерийн тоглоомноос үүдэлтэй юу?

-Хүүхэд шууд гэмт хэрэг үйлдэнэ гэж байхгүй. Удаан хугацааны асуудал. Олон хүчин зүйл шалтгаална. Тэр энэ гэж хэлэхэд төвөгтэй. Би эцэг эхийг буруутгахгүй. Төрийн буруу. Яахын тулд бид татвар төлж байгаа юм бэ. Тэр татварын мөнгөөр хэн цалинжиж байгаа юм. Монгол Улсын үндсэн хуульд 18 зүйл хүний эрхийг баталсан. Амьд явах эрхээ хангуулахын тулд өгч байгаа юм. Аюулгүй орчинд өсгөхийн тулд өгдөг. Гэтэл өнөөдөр хүүхдэд тоглох газар байна уу. Хаана, юугаар тоглож байна. Ялангуяа гэр хорооллын, гар утасгүй, интернет сүлжээгүй хүүхдүүд гээд ярьвал том асуудал.

-Хүүхдийн хөгжил их өөрчлөгдсөн үү. Одоогоос арав хорин жилийн өмнөх хүүхдүүдийн хөгжил, сэтгэхгүй одоогийнхтой харьцуулах аргагүй гэж ярьдаг болсон байна билээ?

-Хэн тэгж хэлж байгаагаас шалтгаална. Төрийн албан хаагчдаас очоод хүүхдүүд хэрэг хийгээд байна гэж асуувал таны асуусныг онцгойлон ярина. Яагаад гэвэл тэдний буруу байхгүй шүү дээ. Улс төрчид бас ярина. Тэдний буруу бүр байхгүй. Орчин үед хүүхдийн хүмүүжил, сэтгэхүйд баян хоосны ялгаа маш их нөлөөлж байна. 30 жилийн өмнөх монгол төр, 20 жилийн өмнөх төр ямар байлаа. 20 жилийн өмнө маш хэцүү байсан. Гудамжаар дүүрэн тэнэмэл хүүхдүүд. Бие биенээ хөнөөх, хүмүүсийн хамаг юмыг булаж авах нь хэвийн үзэгдэл болсон байлаа. Тэр үетэй харьцуулахад өнөөдөр бас ч гэж гайгүй болоод байна. Нийгэм маань хөгжөөд байна. Харамсалтай нь гэмт хэрэг буурахгүй, улам ноцтой болоод байна. Тэр үеийн хүүхдүүд дээрэмдэж, булаадаг байсан бол өнөөдөр алах гэж байна. Тийм учраас олон жилийн өмнөх хүүхдүүдтэй одоогийн хүүхдүүдийг харьцуулах нь хэмжээлшгүй өөр.

-Та хүүхдийг шоронд хийхийн эсрэг байр суурьтай хүн юм байна. Одоо иргэдийн хандлага бол 14-өөс доош насны хүүхдүүдийг хариуцлагажуулах, хуульд хариуцлага хүлээдэг байдлаар тусгах ёстой гэж үзэж байна. Одоо байгаа хуулинд 14-өөс дээш насанд хуулийн хариуцлага хүлээж байгаа. Энэ нас таны бодлоор хариуцлага хүлээх боломжтой нас мөн үү?

-Одоогоор энүүгээрээ байж байг л дээ. Олон улсын жижигт таарсан нас. Дэлхий нийтээрээ ийм. Эндээс дээшээ ч , доошоо ч бий. Долоон наснаас нь эхэлж шийтгэдэг улсууд бий. Дандаа муслимын шашинтай улсууд. Иранд жишээ нь охидыг 9 наснаас, хөвгүүдийг 15 наснаас шийтгэдэг. Тухайн улс орны үнэт зүйлийг үгүйсгэх боломжгүй. Манай улсад энэ ялыг доошлуулахыг эрс эсэргүүцнэ. Өнөөдөр Монгол Улсад ялын насыг багасгаснаар хүүхдийн гэмт хэрэг буурна гэсэн судалгаа байхгүй. Насыг багасгаснаар хүүхдийн гэмт хэрэг буурахгүй. Шорон гэдэг бол нийгэм дэхь өвчинг мэс заслын аргаар авч байгаа арга. Тиймээс хүүхдийг хэрэг хийсэн хойно нь юу юугүй битгий мэс засал хийгээч. Тэрнээс өмнө олон аргууд бий. Тэр аргуудаа сонгооч. Цагдаа нь цагдаагаа, нийгмийн ажилтан, сэтгэл судлаач, улс төрчид нь өөр өөрсдийнхөө ажлыг сайн хийгээд явчих хэрэгтэй. Бүх ажлыг цагдаагийн нуруунд аваачиж овоолоод байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Юу гэж солиорч байгаа юм бэ энэ нэг юм хүн бүтээсэн бүтээл хүүхдээ эцэг 100 хувь хариуцаж хүмүүжүүлэх ёстой шүү энэ тах�##�тай үед төриин ямарч ажил хиих боломжгүй байгаашдээ иим эргүү юмнууд ухамёар дорой архичин тэнэгүүдииг бүр хөөргөчих юмаа хүүхдиин хүмүүжмлд эцэг эх л нөлөөлдөг үүрэг нь юм шүүдээ

Эцэг эх
Эцэг эх

Энэ бас мунхөг солиот юм байжээ хөөрхии төрүүлчихээд төрд буруу өгч даатгаад байж болох уу ер нь яах гэж эцэг эх болсоэ юм аан

эгэл жирийн иргэнийх нь бодол шүү
эгэл жирийн иргэнийх нь бодол шүү

Уг нь эх эцэг нь хүүхдээ хүмүүлэх үүргийг бүрэн хүлээж гайгүй сайн биелүүлж байсан цаг бий бий. Өнөө цагт дан эх эцэгт бурууг дохох гэх нь өрөөсгөлөө..Төр засгийн эрхэмүүд өндөр сэнтийгээсээ бие биенээ хулгайч,худ�##�ч, авилг�##�ч. янданханд�##�т гээд бүр 9 шийд нь бүрдсэн гээд шүлсээ үсчүүлээд бие биенээ эрээ цээргүй хэлээд сууж байхад хүүхэд бүү хэл томчуул нь үлгэр дуурайл�##� аваад л явж байнгаа.Энэ бол хатуу бөгөөд бодит гашуун үнэн. Хүмүүжил ярихаар хүмүүжил гэх нь өөрөө ёс зүйгүй гэх

Зочин
Зочин

Х�##�амж бодлогоор ядуу айлууд олон хүүхэдтэй бн. Тэд хүүхдийн мөнгөөр архидаж хүүхдээ тоохгүй хүүхдүүд нь гудамжины амьдр�##�аар амьдарч байгаа нь яах аргагүй төр засагийн �##�даатай бодлого эцэг эх нь тэжээж чадахгүй бол төр засаг тэжээх хэрэгтэйшдээ

Иргэн
Иргэн

тэнэгтээрэй

Иргэн
Иргэн

Хүүхдээ харахгүй асрахгүй хаячихаар нь төр х�##�амжлаж байна буруу юм уу хаядаг нь эцэг эх гэх м�##�уудын буруу биздээ хүүхдээ хаяж буй эцэг эхиин өмнөөс төр буруудах ёс хаана ч байхгүй шүү нохойн бааснууд аа

Зочин
Зочин

Энэ нэг доодохоосоо тэнэг юм байнаа даа хүнии хүүхдииг төр үргэлж харж хандаж өсгөж байх юм байж м�##� чи хэнииг өсгөх гээв

Холбоотой мэдээ

Back to top button