Нийгмийн

Иргэд цаашид амьдрах уу, айдаст автаж гэртээ бүгэх үү

Коронавирусийн халдвар хэзээ алга болохыг хэн ч хэлж мэдэхгүй нөхцөлд байдалд дэлхий нийтээрээ амьдарч байна. Тиймдээ ч өдрөөс өдөрт хэрхэн дасан зохицож амьдрах талаар ярилцаж, туршлага судлах болоод байна.

Манай улсын хувьд ч тэгэхээс өөр замгүй болсон. Яагаад гэвэл сүүлийн хоёр гурван жил хорионд байсан иргэд сэтгэл гутралд орж, хүүхдүүд хичээл сургуулиас завсардаж, хүний санаанд багтамгүй гэмт хэрэг ч өдүүлэх болов.

Энэ бүхнээс бага ч болов ангижрах арга бол халдвар хамгааллын дэглэмээ сахиад хуучин амьдралдаа буцаж, цар тахалтай дасан зохицох.

Засгийн газраас ч энэ чиглэлийг баримтална, хичээл сургуулийг оруулна гэсэн. Гэхдээ 5:9 зарчмаар танхим, цахим хослуулж хичээллэхээр болоод буй. Түүнчлэн аж ахуй нэгжүүдээ ч нээгээд дуусч буй. Гэтэл  ЭМЯ нь Засгийн газрынхаа бодлого чиглэлийн эсрэг үйлдэл байсхийгээд гаргаж, цар тахлын үед гэрээсээ гарч болохгүй хэмээн иргэдээ айлгах болоод байна.

Тодруулбал, ЭМЯ өчигдөр орой фэйж хуудсаараа дамжуулан, унтаж амрах цагаар иргэдээ айдаст автуулав.

Ингэхдээ коронавирусийн цар тахлын дэльта хувилбарын тархалт эрчтэй нэмэгдэж байгаа учраас гэр орноосоо битгий гар, үйлчилгээний газруудаар бүү үйлчлүүл гэж уриалав.

Иргэдийн сэтгэлзүй эмзэг болсон энэ цаг үед хар шөнөөр айдаст автуулах мэдээлэл тарааж буйгаа ЭМЯ-ныхан сэрэмжлүүлж байна л гэж бодож буй байх. Гэтэл энэ нь эсрэгээрээ нийгмийн, иргэдийн  сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж ч мэдэх юм.

Түүнчлэн иргэд цар тахалтай дасан зохицож, амь амьдралаа үргэлжлүүлэх үү, эсвэл гэртээ хөлөө хориулаад, айгаад суух уу гэдгээ мэдэхээ болиод байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хариу
Хариу

Эхлээд "пэйж" гэдэг үгийг "фэйж" гэж буруу бичихээ болих хэрэгтэй байна. Зөв бичдэг болсон хойно иймэрхүү юм бичих эхлээрэй. Харин засгийн газар ковидыг дийлэхээ больсон, ард иргэдээ золигт гаргахаар шийдсэнээ илэн далангуй зарласан. Хүний эрүүл мэндийг хариуцөж, гар дээр нь хүн үхээд байгааг харахаас халшраад байгаа эмч нар арай зөь юм яриад байна. Хал хорихгүй бол ковидын цаана гаря чадахгүй гэдгийг хүн бүр ойлгож авах нь чухал.

Иргэн
Иргэн

Гэртээ бүгэх нь амьд, амьдарч байгаа бус уу?Нөхөр Бурмаа? Эсвэл гэртээ байгаа хүн үхсэн хүн болох уу?

эгэл жирийн иргэнийх нь бодол шүү
эгэл жирийн иргэнийх нь бодол шүү

Юу гэж гэртээ бүгэх юм.Би ч Сутай хайрханаа тахиад ирсэн. Отгон тэнгэр хайрханаа тахихаар замдаа явж байнаа. Иргээд тун удахгүй"Бурханхалдун"уулаа тахина гэж бодож байгаа .Энэ тухайгаа ерөнхийлөгчид хүсэл явуулчихаад байгаа

Зочин
Зочин

Уг нь сэтгүүлзүй, ёсзүй хэмээх ойлголтууд байдаг санагдаад байх юм, эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй нөхдүүд л байгаа юм шиг ээ. Энэ бол цар тахал, ганцхан Монголчууд л сүржигнээд бгаа биш ээ, дэлхий даяараа л бужигналдаж байна. Энэ бол хүнээс хүнд халддаг өвчин, халдвар авч байгаа хүний тоо нэмэгдвэл тэр хэрээр хүндрэх өвчтөний тоо нэмэгдэнэ үүнийг дагаад үхэл, эндэгдэл ч нэмэгдэнэ. Энэ халдварт өвчинтэй тэмцэж байгаа эмнэлэг, эмнэлэгийн ажилтнууд хязгаартай нөөц бололцоотой болохоор нэг л өдөр шавхагдаж сульдана, тэр үед хэн өвчтөнг эмчлэх вэ! Үгэнд орохгүй дэмий тэнэж яваад өвчин зооглочихоод дараа нь алба юм шиг эмчилсэнгүй, сувилсангүй хэмээн тунирхах хэнэггүй нь дэндсэн нөхдүүдийг яалтай. Шуудхан шударгаар хэлэхэд энэ тахал буюу хүнээс хүнд халддаг өвчингийн тархалтыг багасгая хэмээвэл хүнийг хүнтэй нь уулзуулахгүй байх хөл хорихоос өөр арга үгүй, хүнтэй уулзахгүй хүнээс л зугтаж байх халдвар авахгүй! Тэгээд ч хүн төрлөхтний түүхэнд цар тахалыг хөл хорин байж л дарж авч байсан. Халдвар ихэсвэл хөл хөдөлгөөнөө багасган гэртээ л бай, өөр арга үгүй.

Зочин
Зочин

Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарах ямар хэрэг байнаа. ЭМЯ-ны анхааруулж байгаа нь зөв шүү дээ. Хэдий чинээ их айл, найр наадам хэснэ төдий чинээ халдвар нэмэгдэж байгаа нь тов тод харагдаж байна ш дээ. Дандаа бусдаас бурууг хайх хэрэггүй. Дэлхий даяараа дийлэхгүй байгаа халдвараас өөрөө л өөрийгөө хамгаална шүү дээ.

Зочин
Зочин

Шинэ зeланд 1 тохиолдол илэрлээ гээд, хөл хорио тогтоосон байна, эмя-ны зүгээс, халдвараас сэргийлээд энэ тэнүүгээр тэнэхгүй байхыг анхааруулсан байна, юу нь буруу гэж, халдвар угаасаа хөл хорихоор л өндөр байгаа биздээ,

Холбоотой мэдээ

Back to top button