Нийгмийн
ПАРАЛИМП: 10 метрийн хийн гар бууны төрөлд З.Ганбаатар 16 дугаар байрт орлоо
Паралимпын наадмын буудлагын тэмцээн өнөөдөр эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалаар үргэлжилж байна. Урьдчилсан шатанд 27 тамирчин онч сориход З.Ганбаатар 556 оноогоор (91, 89, 92, 95, 97, 92) 16-р байрт шалгарав. Тэрбээр финалд наймдугаар байраар шалгарсан тамирчнаас найман оноо дутуу авчээ.

Шигшээ наймд Энэтхэгийн хоёр, Хятадын гурав болон Узбекистан, Польш, Оросын тамирчид шалгарч, цааш медалийн төлөө өрсөлдөхөөр болов.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.