Цар тахал нэмэгдэж буйгаас Замын-Үүд-Эрээн боомт чиглэлийн тээвэрлэлт буурчээ

Замын-Үүд боомтоор өдөрт 100-120 автомашин хил нэвтэрч буйгаас 45-50 нь бүтээн байгуулалтын бараа татах автомашин байлгахаар зохицуулсан тухай Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас мэдээлэл хийсэн байна.
Мөн Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд 100 гаруй машин, тоног төхөөрөмжийг яаралтай татах, авто зам, газрын тосны үйлдвэр, Дулааны цахилгаан станцын өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор өмнөд хилээс тоног төхөөрөмж яаралтай татан авах ажлыг түргэн зохицуулах чиглэл өгсөн аж.
Цар тахал нэмэгдэж байгаагаас Замын-Үүд-Эрээн боомт чиглэлийн тээвэрлэлт буурсан байна. Иймд Автотээврийн үндэсний төвөөс есдүгээр сарын 1-нээс эхлэн тодорхойгүй хугацаанд улс хоорондын тээвэрлэлтэд автомашин нэмэхгүй байхаар шийдвэрлэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.