Я.Содбаатар: Ерөнхийлөгч шүүгчийг томилдог эрхээсээ татгалзаж байна

Ерөнхийлөгчийн Тамгын газраас шүүхийн хараат бус, бие даасан байдлын талаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар шүүгчийг Ерөнхийлөгч томилдог эрхээсээ татгалзаж байгаа тухай мэдээлэв.
Тэрбээр: “Шүүхийн шинэчилсэн хууль нэгдүгээр сард батлагдсан. Үүний дараагаар өмнөх Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд /ҮХЦ/ хандсан. ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэнийг УИХ хүлээж аваагүй. Тиймээс одоо ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаар хэлэлцэх гэж байсан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчийн томилгоо, ШЕЗ-ийг хэрхэн бүрдүүлэх, Шүүгчдийн сахилгын зөвлөлийн гишүүдийг томилдог эрхээсээ татгалзаж байгаа юм. Мөн Авлигатай тэмцэх газрын /АТГ/ даргыг Ерөнхийлөгч мөн томилохгүй. Ерөнхий сайд томилдог байхаар хуульд өөрчлөлт оруулсан” гэлээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Томилох бол асууд�##� биш шүү дээ. Хамгийн гол нь тэр хүмүүсийг хараат бусаар, шударга ажиллуулах нь л гол асууд�##� гэж бодож байна. Томилоогүй гэчихээд нөлөөлөөд суух, эсвэл томилоод нөлөөлөхгүйгээр ажиллуулах 2 ш�##� өөр асууд�##� шүү. Хариуцлагатай, чадвартай хүнийг томилсон шиг томилчихоод шударга ажиллаж буй эсэх дээр нь хян�##�т тавьж, хариуцлага тооцоож ажиллаж байвл энэ харин Ерөнхийлөгч ажлаа жинхэнэ хийж байна гэж дүгнэгдэх байх. Түүнээс хийх ёстой ажлаа хийхгүй ээ гээд суух бол харин сонин л юм байна.