Нийгмийн

Урд шөнийн газар хөдлөлтийг шар зурхайд бичсэн байжээ

Төв аймгийн  Жаргалант суманд есдүгээр сарын 08-ны өдрийн 00:50 цагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Булган аймгийн Баяннуур, Булган, Бүрэгхангай, Дашинчилэн сум, Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сум, Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө, Зүүнбүрэн, Орхон, Мандал, Жавхлант, Сайхан, Сант, Цагааннуур, Хушаат, Хүдэр, Хөтөл, Шаамар сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай, Батсүмбэр, Баянцогт, Борнуур, Заамар, Зуунмод, Жаргалант, Лүн, Өндөрширээт, Сэргэлэн, Сүмбэр, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэ сумдын иргэдэд  мэдрэгдсэн юм.

Харин зурхайч М.Намсрайн 2021-2022 оны цаг тооны бичигт энэ сарын 08-нд байгалийн онц ноцтой үзэгдэл болно гэдгийг хас тэмдэгээр илэрхийлжээ. Мөн есдүгээр сарын 8-ны өдрийн сэрэмжлэх цаг нь 13:00-15:00, 17:00-19:00 цаг хэмээжээ.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шаадаг гарууд, тийм юм бол урьдчилаад хэлчих нь яасын.

Иргэний үг
Иргэний үг

Ийм тэнэг эргүү гаруудыг өөгшүүлэх хэрэггүй л дээ. Дандаа эрүүл маргаан өдөж, эсвэл өөрийгөө магтаж явдаг зөнөчихсөн өвгөн шүү дээ.

Зочин
Зочин

Өнгөрсөн хойно нь биш урьдчилаад хэлсэн бол үнэмших байлаа

Zochin
Zochin

Turuuchiin gazar hodlolton deer terbishiin tsag toonii zurhain nomon deer yag uridchilaad boloh odriig zaasan bsan daa.yag l heldeg ym bnlee shuu zurhaichid

Зочин
Зочин

Shaa l daa bogsoo

Холбоотой мэдээ

Back to top button