УЛС ТӨР

О.Баасанхүү: Үндсэн хуулийн бүх үг, өгүүлбэрийг ард түмнээр хэлэлцүүлнэ гэж байхгүй

Өнөөдөр /2019.08.26/ УИХ-ын гишүүн О.Баасанхүү Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,

"Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд би гар бие оролцож байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар энэ төсөл анх өргөн баригдаж байснаасаа тэр өөр болчихсон нь харамсалтай байна. Ард түмэн Үндсэн хуульд ямар өөрчлөлтийг оруулах нь зөв, ямар нь буруу гэдгийг мэдэхгүй. Тиймээс хуулийн үг, өгүүлбэр бүрийг нь ард түмний санал асуулгаар хэлэлцүүлнэ гэдэг боломжгүй байх.

Гэхдээ ард түмнээс юун түрүүнд асуух учиртай таван асуулт байна. Үүнд, УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох нь зөв үү? УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацааг таван жил болгох нь зөв үү? Сонгуулийн тогтолцоог холимог болгох уу? Байгалийн баялгийн сан байгуулах уу? болон шүүхийн хараат бус байдалд халдаж ШЕЗ-ийг Ерөнхийлөгчийн хажууд байлгах нь зөв үү? гэсэн асуултууд багтаж буй юм.

Эдгээрт хариулт авсны дараа Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах ёстойгоо шийднэ. Ийм учир Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон парламентад суудалтай намын бүлгийн дарга нарт хандан албан шаардлага хүргүүллээ” гэсэн юм.

Т.СҮЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
business perspective for twitter
business perspective for twitter

Great info. Lucky me I discovered your website by accident (stumbleupon). I've saved as a favorite for later!

Холбоотой мэдээ

Back to top button