Нийгмийн

Өмнөговь, Дундговь хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлана

Өмнөговь болон Дундговь аймгийн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ. Тодруулбал, Covid-19 халдварын  нөхцөл байдал болон орон нутагт илрэх халдварын тоо буурахгүй, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Өмнөговь аймагт есдүгээр сарын 13-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны есдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл хөл хорио тогтоосон.

Тус шийдвэр гарсантай холбогдуулан хот хоорондын нийтийн тээврийн “Улаанбаатар хот-Өмнөговь аймгийн Даланзадгад сум” чиглэлийн үйлчилгээг есдүгээр сарын 17-25-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр зогсоохоор болжээ. 

Мөн “Улаанбаатар хот-Дундговь аймгийн Мандалговь сум”, “Улаанбаатар хот-Дундговь аймгийн Сайхан овоо сум” чиглэлийн үйлчилгээг маргаашаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлана гэдгийг Авто тээврийн үндэсний төвөөс мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button