Нийгмийн

Замын-Үүдэд 20:00-06:00 цагийн хооронд хөдөлгөөн хязгаарлав

Замын-Үүд суманд 20:00-06:00 цагийн хооронд явган зорчигч, автомаины хөдөлгөөнийг хязгаарлав.

Замын-Үүд сумын Онцгой комиссын шийдвэрээр Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын хор уршгийг арилгах, эрүүл бүс болох зорилгоор сум доторх хөдөлгөөнд өчигдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн цагийн хязгаар тогтоожээ.

Тодрулбал тус суманд 20:00-06:00 цагийн хооронд 10 хоногийн хугацаатайгаар явган зорчигч болон авто машины хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон байна. Улмаар Замын-Үүд сумын төрийн байгууллагын 165 алба хаагч гудамж, талбай, олон нийтийн газарт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг сахиулан үүрэг гүйцэтгэж эхэллээ.

Эх сурвалж: Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Sonjogch
Sonjogch
9 сар 19, 2021 12:05

Ulaanbaatart l hyazgaarlaad ugeesei (sene shh)

Холбоотой мэдээ

Back to top button