НИЙГЭМ
ДАТА: Гадаад харилцааны яам “Непко”-гоор 15 сая төгрөгт альбом хэвлүүлнэ

Гадаад харилцааны яам “Непко” ХХК-иар альбом хэвлүүлэх хүрээнд 15 сая төгрөгөөр хамтран ажиллах гэрээ хийжээ. Үүнийхээ 6 сая төгрөгийн шилжүүлгийг хийжээ.

Энэ жил Монгол Улсад орчин үеийн дипломат байгууллага үүсэж, хөгжсөний 110 жилийн ой тохиож буй. Тус хүрээнд “Монгол Улсын Гадаад харилцаа” нэртэй зурагт альбомыг эрхлэн гаргахаар болжээ.

Харин эх бэлтгэл болон хэвлэлийн ажлын зардалд 15 сая төгрөг тооцож, “Непко” ХХК-тай гэрээ байгуулсан нь шилэн дансны мэдээлэлд бүртгэгджээ.
Г.САНСАРМАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.