Нийгмийн

Хотоор нь бензингүй машин хөглөрч, иргэд нь хүнсэнд дугаарлах цаг АЙСУЙ

Өчигдөр орой нийслэлчүүд бензин шатахууны хомсдолд оров. Хот даяар бензин хайсан иргэд сүлжилдэж, зуу зуугаараа оочирлоод, ихэнх нь хоосон буцав бололтой. Нөхцөл байдал бүр хүндэрлээ.

АМГТГ-ын дэд дарга нь шатахуун тасалдахгүй, нөөц байгаа хэмээн иргэдийг хуурч явсаар эцэстээ ийм байдалд хүрэв. "Монгол Улсын цусны эргэлт үндсэндээ зогссон” хэмээн өөрсдийгөө хэрхэн ажиллаж буйгаа дүгнэсэн манай Ерөнхий сайдын яриа биелэлээ олов.

УИХ-ын гишүүн асан, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн бичсэнчлэн одоо "үндсэндээ” гэх тодотгол шаардлагагүй, цусны эргэлт бүрэн зогсов бололтой.

Энэ байдлаараа бол хотоор нэг бензингүй машин хөглөрч, сүйрсэн хот болж, иргэд нь хүнсний талоноор дэлгүүрт оочирлодог болох нь.

Хил гаалиар орж ирэх бараа таваар таг. Наймаагаар амьдралаа залгуулдаг иргэдийнх нь амьдрал таг. Гадагш гаргах нүүрс нь тэг зогсолт хийсэн. Шатахуун, түлш нь дууссан. Эмнэлэгт ор байхгүй, эмч нь хүрэлцэхгүй. Иргэдээ тоохоо больж, гэр гэртээ үхэцгээж эхэлсэн. Гадуур дельта тархаж, дарга нар нь баярлаж, солют буудуулж, айлчлалаас айлчлал хэсүүчилсэн ийм л улс боллоо доо хөөрхий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тавилан юм даа

Зочин
Зочин

АЖИЛ Ч ХИЙХГҮЙ ЭЛДЭВ ЮМ НЭХЭЭД ДАРВАЛЗААД БАЙДАГ ЮМ ХАРИН САЙН ХЭРЭГ БОЛЖ

Баатар
Баатар

МАН-г дахин засагт бүү ойртуул, эд чадахгүй, �##�уурчдын үр удам

Холбоотой мэдээ

Back to top button