Нийгмийн
ТОДРУУЛГА: Газар хөдлөлтийг урьдчилан мэдэх боломжгүй

Өчигдөр цахим орчинд “Маргааш долоон баллын хүчтэй газар хөдлөлт болно” гэх мэдээлэл гарчээ. Иймд бид газар хөдлөлтийг урьдчилан таамаглах боломжтой эсэхийн Одон орон, гео физикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Э.Номин-Эрдэнээс тодрууллаа.
Тэрбээр “Газар хөдлөлтийг урьдчилан мэдэх боломж байдаггүй. Харин давтамжийг тооцоолох боломжтой. Давтамжийг тооцоолно гэдэг нь 100 жилд нэг удаа эсвэл 10 жилд нэг удаа ч гэдэг юм уу, давтамжаараа үргэлж хөдөлсөөр ирсэн бол түүнийг тооцоолж болно” гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.