НИЙГЭМ
Маргаашаас шатахууныг хэвийн горимоор худалдана
Өчигдөр орой /2021.09.25/ АМГТГ-ын орлогч дарга Ц,Эрдэнэбаяр шатахуун импортлогч компаниудтай уулзалт хийж, ирэх долоо хоногийн даваа гаригт шатахууны борлуулалтыг хэвийн горимд оруулах үүрэг чиглэлийг өглөө. Компаниуд даваа гаригт хэвийн горимд шилжүүлэхээ илэрхийллээ.
Өнөөдрийн байдлаар 1500 тонн шатахууны эхний ээлж буюу 1210 тонн бүхий 20 вагоныг Ангарскийн нефтийн үйлдвэрээс ачиж, Наушки өртөөнд хүргэж байна. Мөн БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” компанийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 50 вагон буюу 2500 тонн АИ-92 автобензин ачигдаж дуусч байна.
Өнөөдөр /2021.09.26/ Хөх хотоос Эрээний боомтын зүгт хөдөлж, ирэх долоо хоногийн дунд үе гэхэд орж ирсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амаараа бол �##�тнаас сайхан юм ярьцгаана.Төрийн �##�быг төрлийн �##�ба болгосон бузруудад одоо итгэх итгэл �##�дарсан.Ирсэн хойно нь иржээ гэж бодье.