
2022 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад буй. Тэгвэл төсвийн шинэчлэлийн хүрээнд төр үйлчилгээг өөрөө гүйцэтгэх бус хувийн хэвшлээс худалдан авдаг болох тухай тусгасан байна.
Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой хэил үйлчилгээг төр өөрөө эрхлэхгүй. Тодруулбал, төр хувийн хэвшлээр:
- Цэвэрлэгээ, байр ашиглалт
- Харуул хамгаалалт
- Эрүүл мэнд, боловсролын салбарын хоол үйлдвэрлэл
- Автомашины түрээс үйлчилгээ
зэргийг гүйцэтгүүлэх ажээ. Ингэхдээ үйлчилгээ тус бүрээр өртөг, зардлыг тооцож, хувийн хэвшлийн сонирхлыг татахуйц хэмжээний тариф тогтоох юм байна. Тогтоосон тарифын дагуу үйлчилгээг гэрээний дагуу хувийн хэвшлээр гүйцэтгүүлж, үйлчилгээг нь худалдаж авна. Гэрээний дагуу төр чанартай үйлчилгээ авна, зарцуулалтын үр ашиг нэмэгдэнэ гэж үзэж буй аж.
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэн бол сайхан мэдээ байна. Ар өврийн ха�##�га ашиглаад танил т�##�даа гэрээ өгөөд байв�##� нэмэргүй шүү.