Нийгмийн

Д.Монголхүүг яагаад баривчилсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийнэ

“No naadam” хөдөлгөөнийг зохион байгуулагч Д.Монголхүүг хэд хоногийн өмнө цагдаагийн байгууллагаас баривчилж, мэдүүлэг аваад явуулсан.

Тэрбээр энэ талаар "ГССҮТ-д очоод мөрнийхөө зургийг авхуулсан. Өмнөх гэмтэл сэдэрсэн байна. Миний мөр таван шрупптэй. Нэг нь далийчихсан. Цагдаа нар намайг гавлах үед сарвууны зөөлөн эд гэмтсэн. Зүүн хөлний эрээн булчин цоччихсон, хөндүүртэй байна. Цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг нь биелүүлээгүй учир баривчилсан гэнэ билээ. Тэр хууль ёсны шаардлагаа тайлбарла гэхээр үзүүлэх, харуулах юм тэдэнд байхгүй. Цагдаа нар эрх мэдлээ хэтрүүлсэн, хууль бусаар баривчилсан” хэмээж байв.

Тэгвэл түүнийг хөдөө яваад ирэх үед буюу өчигдөр шөнө гэрээс нь дахин баривчилжээ. Түүнийг ямар шалтгаанаар ийн дайчлан баривчилсан нь тодорхойгүй байгаа бөгөөд үүнийг эсэргүүцсэн иргэд Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гадна жагсаж байна.

Албаны эх сурвалжийн мэдээллээр тун удахгүй Д.Монголхүүг ямар шалтгаанаар баривчилсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийнэ гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ямар нэгэн хэрэг тохно. Цагдаа нарын ганц чаддаг юм нь тэр.

Холбоотой мэдээ

Back to top button