Ж.Болд: Хууль зөрчих үйлдэл хэрээс хэтэрч байна

Иргэн Д.Монголхүүг баривчилсан асуудлаар ЦЕГ-ын дарга Ж.Болд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Жагсаал цуглаан зөвшөөрөлтэй хийх ёстой. Гэхдээ бид Үндсэн хуульд заасан хүний үгээ хэлэх эрхэнд халдахгүйгээр иргэдийг тайван замаар үзэл бодлоо илэрхийлэхэд нь хүндэтгэлтэй хандаж ажиллаж байна.
Иргэн Д.Монголхүүг яагаад баривчилсан талаар товчхон мэдээлэл өгье. Есдүгээр сарын 18-наас хойш нэр бүхий иргэд өдөр бүр жагсаал цуглаан зохион байгуулж байлаа. Есдүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатарын талбай руу хайрцагтай эд зүйл оруулах гэхэд нь цагдаагийн алба хаагч хууль ёсны шаардлага тавьсан. Гутал байсан гээд байгаа боловч гутал дотор юу байсныг бид мэдэхгүй. Тэр зүйлээ бидэнд хураалгаагүй. Тэр үед талбай дээр өдөрлөгүүд болж байсан. Талбайд оруулж болдог, болдоггүй зүйлс гэж байдаг. Гэтэл Д.Монголхүү цагдаагийн алба хаагчийн биед халдаж, эсэргүүцсэн.
Ингээд түүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгахаар авч ирсэн. Нийгмийн дэг журмыг зөрчиж, иргэдийг уриалж, цагдаа нарыг эсэргүүцэж, хөндлөнгөөс бичлэг хийж, цагдаагийн алба хаагчийг буруутгах ажиллагааг удаа дараа явуулсан.
Тухайн өдөр цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирсэн иргэн Э.Одбаяр тасралтгүй лайв хийсэн. Цагдаагийн алба хаагчдыг дайрч доромжилсон. Тиймээс арадугаар сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Д.Монголхүүг удаа дараа дуудахад ирдэггүй байсан. Өөрт нь удаа дараа сануулж байсан. Тиймээс шөнийн хоёр цагт хойшлуулшгүй баривчилсан. Гэтэл Э.Одбаяр болон бусад нэр бүхий иргэд 461-р хорих анги руу дайрч орж, шалгуулж буй этгээдийг хүч хэрэглэж авч явсан. Хууль зөрчих үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна. Монгол Улс хуультай улс. Тиймээс хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна” гэв.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дарга нарыг хамгаалахаа болио. Авилгалч төрийн мөнгийг идэж байгаа тэд нарыг барьж хориочээ.
танай дарга нарыг хуулиа зөрчихөө боль гээд уагсаад байгаа юм аа гахай минь чамаас эхлээд ажилаа хийхгүй долоогоод байгаа болхоор
Коммунист намын улаан хамгаалагч болчихсон юм уу энэ цагдаа чинь.Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг хүмүүс тэр татвар төлөгчидөд хуулийн дагуу хандаачээ..Бүү УТСАН хүүхэлдэй шиг ажилла.Энэ засаг иргэдээ анхаарч чадахгүй арьсаа л хамгаалж байна шүү дээ.Ковидоор гэртээ гудамжинд бурхан болж байна.Нүүрс ус картанд орохыг энэ засаглалын үеэд үзэв.Бинзен масло яагаад тасалдав аа .ГЭР хороололын нэгэн дэлгүүрт ороод амьдрал асуу.Тэтгэврийн 350000 ТӨГРӨГӨӨР амьдрах гээд үз.Үүний төлөө дуугарч байгаа юм.Болдоо чамд энэ явдал тулгарч мэднэ.тэр үед цаг хожимдсон байна шүү гэдгийг ойлго