С.Одонтуяа: Цахилгаан шатгүй ХӨСҮТ-ийн эмч нар өвчтөнөө шатаар үүрч гүйдэг

УИХ-ын гишүүн С.Одонтуяа өнөөдөр ХӨСҮТ дээр очиж орчныг ажиглаж, нөхцөл байдалтай танилцжээ.
Тэрбээр хэлэхдээ, “Иргэдээс ХӨСҮТ-тэй холбоотой гомдлын дагуу бид очсон юм. ХӨСҮТ-ийн байранд 1986 оноос хойш засвар хийгээгүй. УИХ-аар 2022 оны төсвийг удахгүй хэлэлцэнэ. Энэ төсөлд эрүүл мэндийн салбарын бэлэн байдал ямар хэмжээнд байгаа вэ, халдварыг голчлон эмчилж байгаа ХӨСҮТ-ийн байдал ямар байна вэ гэдгийн мэдэхээр ХӨСҮТ дээр ажиллалаа.Үнэхээр бэлтгэл алга, таазнаасаа нурж унахад бэлэн болсон байна. Энд 1986 оноос хойш засвар ороогүй. Хоёр өрөөг нь хүмүүсийг гуйж байгаад засварлуулжээ.Бусад өрөө тасгууд хангалтгүй, засвар хийгдээгүй, бохир орчинд ажил явж байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төвд 1.1 тэрбум төгрөгийг долоон жилийн хугацаанд зарцуулсан. Үүгээр юу хийж амжуулах вэ дээ. Энэ төв одоо ч лифтгүй байна. Үүнээс болж хүнд өвчтөний бие янз бүр болоход эмч, ажилчид нь үүрч шатаар гүйдэг. Сангийн сайд энэ асуудлыг шийдүүлэхээр 3.2 тэрбум төгрөгийн гаргасан ч тендер нь асуудалтай байгаа. Энэ мэт нөхцөлд ХӨСҮТ-ийн эмч ажилчид ажиллаж байна” гэлээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нөгөө 10 гаруй жил дарга хийсэн Нямхүүгээсээ энэ бүх хугацаанд төсөв хөрөнгөө хэрхэн зарцуулж байсныг нь асуу. Одоо ч гэсэн даргаа хийе гээд заргалдаж байгаа хүн,хариуцлагаа үүрэх байлгүй дээ.