
Их Британийн хэд хэдэн бүс нутагт яаралтай түргэн тусламжийн эмнэлгүүд ачаалал ихтэй, бараг л дампуурах шахсан байгаа талаар “Индепендент” /The Independent/ мэдээлжээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өвчтөнүүд нэг хоёр цаг дараалалд зогсох биш бүр хэдэн арван цаг хүлээхээс өөр аргагүй байдалд ороод байгаа аж. Жишээлбэл, Ланкашир мужийн эмнэлгүүдэд өвчтөнүүд ор авахын тулд 50 орчим цаг хүлээсэн тохиолдол гарчээ. Үүнтэй төстэй нөхцөл байдал Саффолке хотод бүртгэгдсэн ба өвчтөнүүд ойролцоогоор 48 цаг хүлээх шаардлагатай болсон аж.
Их Британийн эмнэлгүүд орны хомсдолд орох нь тодорхой байсан ч төлөвлөсөн хугацаанаас өмнө ийм хүндрэлтэй тулгарчээ. Одоогийн байдлаар Британид эмнэлгийн орны багтаамж 91 хувиар дүүрчээ. Хатан хааны яаралтай тусламжийн коллежийн тэргүүн Кетрин Хендерсон хэлэхдээ, тус улсын Засгийн газар хямралыг хүлээн зөвшөөрч, эмнэлгүүдийг бэрхшээлийг даван туулахад нь туслах ёстой гэжээ.
(Эх сурвалж: Mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.